Таван цул таны биед ямар ашигтай вэ?

Монголчуудын уламжлалт хоол болох малын гэдэс дотор хүний биед олон талын ач холбогдолтой байдаг. Дотор мах нь уураг, аминдэм, эрдэс бодисын агууламжаар илүү, сайн чанартай байдаг. Элэг, уушги, зүрх, дэлүү, бөөрийг таван цул гэдэг.

Элэг, хэл, зүрх, бөөр их хэмжээний уураг агуулдаг. Элэг, зүрх, дэлүү, тархи нь төмөр, фосфороор баялаг тул эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг аж.

Бөөр

Үхэр болон хонины бөөр нь селен бодисоор баян. Селен нь хүний биенээс муу үлдэгдлийг гадагшлуулдаг юм. Мөн төмрөөр баялаг. Цусны улаан биетийг төлжүүлдэг.

Зүрх

Үхрийн зүрх нь Магни болон Таурин хэмээх бодис агуулдаг. Магни хангалттай хэрэглэж байгаа хүн зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлал 22 хувиар бага байдаг. Таурин нь цусны даралтыг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Элэг

Хонины элэг гашуун амттай, сэрүүн чанартай, элгийг төлжүүлэн, элэгний хий халууныг арилгах, хий халуун, нүд улайх, нүүр царай муудах, эцэж турахыг анагаах увдистай.

Уушги

Хонины уушги амтлаг ба уушгины хийг дарж, уушгийг төлжүүлдэг. Голдуу хий ханиалгах, шээс хоригдох зэрэг зовиурыг анагаадаг аж.

Дэлүү

Хонины дэлүү нь маш амттай. Дэлүүг төлжүүлж, ходоодны шингээлтийг сайжруулна.

Үхрийн хэл

Хэлэнд цинк, төмөр хоёр ихээр агуулагддаг учир хүний биеийн дархлааг сайжруулж ханиад томуунд тэсвэртэй болгодог гэнэ.


Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …