Ю.Цэдэнбал: Манай ард түмний баатарлаг түүхэнд Хятадад эзлэгдэж байсан түүх байхгүй
Английн сурвалжлагч Р.Ховард: БНМАУ-ын зүгээс Хятадтай харилцаагаа сэргээх бодол бий юу?
Монголын удирдагч Ю.Цэдэнбал: Хэрэв Бүгд Найрамдах Хятад Ард улс БНМАУ-ын язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, бүрэн эрхт бие даасан байдлыг бүрэн хүлээн зөвшөөрч, манайхыг хагалан бутаргах элдвийн бохир аргаасаа ангижирвал одоо ч харилцаагаа сэргээхэд бэлэн байна.
Английн сур: Энэ асуудал дээр Зөвлөлт Холбоот улс ямар байр суурьтай байна вэ?
Ю.Цэдэнбал: ЗХУ ч мөн адил манай байр суурийг хүлээн зөвшөөрч дэмжиж байгаа ба Хятадын зүгээс элдэв халдлага дайралт ирсэн тохиолдолд ЗХУ-ын баатарлаг улаан арми болон БНМАУ-ын зэвсэгт хүчин хатуу хариу барих болно.
Анлийн сур: Хятадын удирдагч Мао Зедун Монголыг Их Хятадын нэгэн муж хэмээж байна? Энэ тал дээр?
Ю.Цэдэнбал: Нэгэн цагт Хятад гүрэн бидний захиргаан дор захирагдаж байсан түүх бий. Манай ард түмний баатарлаг түүхэнд тэднийг эзэлж байснаас, эзлэгдэж байсан түүх байхгүй, уучлаарай.
Английн сур: Дипломат үүднээс үзэхэд энэ асуудал хэтэрхий сэтгэлийн хөөрлөөр шийдэгдсэн мэт санагдах юм?
Ю.Цэдэнбал: Монголын газар нутгийг эзлэн тархаж, түүний хажуугаар тагнуул хийх зорилготой хэдэн зуун мянган ажилчин нэртэй тагнуулуудыг хөөх бол маш их нухацтай бодож байж шийдвэрлэсэн асуудал шүү дээ.
Анлийн сур: Танд баярлалаа. Монголын ард түмэнд сайн сайхныг хүсэн ерөөе.
Ю.Цэдэнбал: Танд ч баярлалаа. Их Британы цог жавхлант хатан хаан Элизабетэд болон түүний гэр бүл, ерөнхий сайд ноён Эдвард Хэтэд Монголын ард түмний мэндийг дамжуулаарай.
(1971 он: Цэдэнбал ба ХХ зууны Монгол ном-с 149-р тал)
uneheer aguu heljee.
Aguu hun shuu
ийм л эх оронч шударга удирдагч байсан байгаа юм даа. Монголын ард түмний заяа гомдсон байх аа
ИЙМ АГУУ УДИРДАГЧАА ТИЙМ МУУХАЙГААР НАСНЫХ НЬ ЭЦЭСТ ГОМДООЖ ЯВУУЛСАН ДАА, ХӨГШДӨӨ ГОМДООЖ ЯВУУЛСАН ХҮМҮҮС ӨӨДӨЛДӨГГҮЙ ГЭДЭГ БИЗ ДЭЭ. ЭНЭ НЬ МАНАЙ УЛСЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛТАЙ Ч ХОЛБООТОЙ.
Монголчууд хэзээ ч хятадуудад эзлэгдэж байгаагүй ард түмэн
ИЙМ АГУУ УДИРДАГЧАА ТИЙМ МУУХАЙГААР НАСНЫХ НЬ ЭЦЭСТ ГОМДООЖ ЯВУУЛСАН ДАА, ХӨГШДӨӨ ГОМДООЖ ЯВУУЛСАН ХҮМҮҮС ӨӨДӨЛДӨГГҮЙ ГЭДЭГ БИЗ ДЭЭ. ЭНЭ НЬ МАНАЙ УЛСЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛТАЙ Ч ХОЛБООТОЙ.
эх оронч удирдагч.
Монголчууд эхлэж олон тэнэгүүд зөв гэж буруу шийдээд сүүлд нь хагас гэмшдэг
:Да здравствует Цэдэнбал, социализм, мир и дружба
ene tyyh odooch yrgeljilj baigaa, ganz manai uls bish delhii dayar ayul nyyrlej baina, gazar nutgiin heryyl, tyyhiin heryyl hiiseer baina ,,,,mongoliin tor, tagnuuliinhan yamarshuu medlegtei baidag um boldoo….