Хайлмаг хэрхэн хайлах вэ?

Монголчуудын уламжлалт сар шинийн баяр удахгүй болно. Тиймээс эзэгтэй нарт хайлмаг хэрхэн хийх зааврыг хүргэж байна.

Шар тосыг ялгаж ээзгий хийж хутгасан цөвийг ээзгийтэй тос гэх буюу зарим нутагт холиотой тос гэнэ. Шарыг нь авсан цөвөн дээр мэхээрийн гурил холивол бор тос болох бөгөөд үүнийг мэхээрт тос гэдэг. Мэхээрийн гурил ээзгий мэт хольцгүйгээр хайлуулж шарыг нь багаар авсан тосыг хайлмаг гэнэ. Цөвөнд сүү хийж арвижуулан гурил нэмж хольсон тос хийнэ. Үүнийг зарим нутагт хайлмаг гэнэ.

Орц:

Түүхий өрөм 300 гр

Гурил 200 гр

Үзэм 1 атга

Элсэн чихэр 2 хоолны халбага

Давс

Хийх арга:

Зузаан ханатай саванд өрмөө хийж хайлуулна. Хайлсан өрөм дээр гурил хийж 2-3 минут орчим хутгаж шарна. Шарагдсан гурил дээр чимх давс хийгээд усыг бага багаар нэмж үргэлжлүүлэн 2-3 минут орчим хутгаж хайрна. Үүн дээрээ элсэн чихэр, үзэм нэмж хутгаж хайрна. Элсэн чихэр хайлж, хайлмаг шаргал өнгөтэй болоход тогооноос гаргаж таваглана. Түүхий өрөмний оронд цөцгийн тос хийж болно.

 

 


Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …