“Дуулиан 2020”-ийн шилдэг найман баг тодорлоо

8f61480475f40574original

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй 7 дахь удаагийн “Дуулиан-2020” тэмцээний шөвгийн 16-ийн хариу тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд Хан-Уул дүүргийн БТСЗааланд явагдлаа.

Нийт хөвгүүдийн дөрвөн насны ангилалын 32 тоглолтоос нас насны ангилалын шилдэг найман багийн нэрс тодорлоо.

Ингээд нийт явагдсан 32 тоглолтонд 300 гоол орсноос эзэн зочдын харьцаа 122:178 байна. Харин нэг тоглолтонд дунджаар 9 гоол орсон байна. Энэхүү 32 тоглолтонд нийт 25 шар хуудас өгөгдсөн байна. Хамгийн олон гоолийн зөрүүтэй тоглолт бол 15 насны ангилалын “Сэлэнгэ Пресс” ХХК-ийн ивээн тэтгэсэн 5-р сургууль болон 9-р сургуулийн хоорондох тоглолт юм. Энэ тоглолт 11:2-ийн харьцаатайгаар зочин багаар тоглосон 5-р сургуулийн илт давуу байдал буюу 9 гоолийн зөрүүтэйгээр тоглолт өндөрлөсөн байна. Энэ 2 багийн эхний тоглолт 7:7-оор тэнцээгээр өндөрлөсөн бол хариу тоглолт ийнхүү 5-р сургуулийн ялалтаар өндөрлөсөн байна.

                              11 насанд 79-р сургууль шалгарлаа

d331f3bceb4eb061original

 

Энэ долоо хоногт хэд хэдэн тоглолт явагдсан ба тэдгээрийн хамгийн эхнийх нь 11 насны ангилалын 79-р сургууль болон 26-р сургуулийн тоглолт байсан юм. Энэ хоёр багийн эхний тоглолт 2:1-ийн харьцаатайгаар 79-р сургуулийн ялалтаар өндөрлөсөн бол хариу тоглолт маш өрсөлдөөнтэй боллоо. Тоглолтын 2-р үеийн сүүлийн 2 минут хүртэл 26-р сургууль 1:0-р хожиж байсан бол багийн ахлагч эцсийн мөчид тэнцүүлж улмаар нийлбэр дүн 3-2 болсноор 79-р сургуулийн 11 насны ангилалын баг шөвгийн 8-д үлдэх б

олзлоо хангаад байна. Тэд дараагийн шатанд 33-р сургуультай таарч тоглох юм байна.

Харин “Саммит” ХХК-ийн 24-р сургуулийн 13 насны ангилалын баг энэ насандаа хамгийн хүчтэй гэгдэж байсан боловч эхний толголтондоо гарааны дөрвөн тоглогчгүйгээр /Азийн АШТ-нд оролцсон/ тоглож ХасБанкны 6-р сургуульд 6:12-оор хожигдоод байсан. Хариу тоглолтонд бүрэн багаараа 6-р сургуулийн эсрэг тоглосон ба тэр дундаа Монгол Улсын 13 насны шигшээ багийн ахлагч А.Мөнх-Оргил ч тоглосон байна. Тэд маш сайн тоглосон боловч 6-р сургууль тэднээс дутахааргүй байж хариу тоглолт 7:7

-оор тэнцсэн байна. Ингэснээр 6-р сургууль нь хамгийн том өрсөлдөгч болох 24-р сургуулийг нийлбэр оноогоор 19:13-аар илүүрхэж шөвгийн 8-д “Сэлэнгэ Пресс” ХХК-ийн 5-р сургуультай тоглох юм байна.

24-р сургуулийн 11 болон 15 насны ангилалын багууд өрсөлдөгчөө төвөгүйхэн буулгаж авснаар дараагийн шатанд үлдэж чадлаа. Харин 6-р сургуулийн 15 насны ангилалын баг мөн л нэг хүчтэй өрсөлдөгч болох DDISCH TV-ийн ивээн тэтгэсэн 65-р сургуулийг буулгаж авч дараагийн ша

танд Keisy Fine-ийн 75-р сургуультай тоглохоор болжээ.

Амгалан цогцолбор сургууль дараагий шатанд шалгарлаа

Шөвгийн 16-ийн толголтуудаас 2 тоглолт нийлбэр дүнгээр тэнцсэн байна. Эхнийх нь 13 насны ангилалын Дэлхийн Зөн Хайлааст ОНХХ-ийн 72-р сургууль болон ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн Амгалан Цогцолбор сургуулийн тоглолт юм. Эхний тоглолтонд Амгалан цогцолбор сургууль гайхалтай эргэн ирэлтийг хийж 5:4-р хожоод байсан бол хариу тоглолтонд 72-р сургууль 3:2-р хожиж нийлбэр дүн 7:7-р тэнцсэн боловч Амгалан Цогцолбор

сургууль зочин багаар тоглохдоо олон гоол хийснээрээ дараагийн шатанд шалгарлаа. Харин нөгөө тоглолт нь Keisy Fine-ийн 75-р сургууль болон DDISCH TV-ийн 65-р сургуулийн тоглолт юм. Эхний толголтонд 65-р сургууль 2:1-р хожиж, хариу тоглолтондоо 0:1-р хожигдсон байна. Нийлбэр дүн 2:2 болсон ч 65-р сургууль зочин багаар тоглож  байхдаа илүү олон гоол хийснээрээ дараагийн шатанд үлдлээ.

 

“Дуулиан-2020” тэмцээний дараагийн долоо хоног буюу дөрөвдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд жинхэнэ гал гарсан тоглолтууд буюу шөвгийн 8-ийн тоглолтууд та бүхнийг хүлээж байна. Та бүхэн хамт олноороо ирж Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, залуучуудыг  дэмжэхээр хүрэлцэн ирээрэй.

Бусад багуудын тоглолтын харьцаа болон хуваарийг www.duulian2020.mn болон Facebook, Twitter  хуудаснаас авч болохоос гадна 94392020, 94362020, 94512020, 94532020 гэсэн дугааруудаас лавлах боломжтой.

Хөлбөмбөг сонирхогч та бүхнийг амралты

н өдүүдэд хүрэлцэн ирж Монгол Улсын хөлбөмбөгийн ирээдүй хойч үе болсон хүүхэд, залуучуудыг дэмжээрэй гэж уриалмаар байна.74e0f5dd4b04c8b6originald21f51f577b9a5e4original 3b4b6269e9601640original

 

Холбоотой мэдээлэл

Comments are closed.