Гимилайн уулсаас олдсон далайн амьтдын чулуужсан олдворыг тойрсон төөрөгдлүүд

Миний бие хэдэн сарын өмнө нэгэн үлгэрийн ном олж уншаад төрсөн сэтгэгдлээ бичиж байна. Тэр номонд дэлхийн бүх хүнийг дөнгөж мэндэлсэн нялх үрстэй нь, бүх амьтай голтой бүхнийг үр төлтэй нь хамт усанд живүүлэн алдаг хэрцгийллийн тухай бичжээ. Гэхдээ тэрхүү хэрцгийллийн тухай их л магтан, сайшааж бичсэн байна.

Нүгэл хийсэн хүмүүсийг бурхан их үерт автуулж, гэсгээн цаазалсан. Энэ нь зөв гэх. Нялх үрс ямар буруутай гэж? Тэгсэн энэ хэрцгийллийн ул мөр, олдворууд Гимилайн уулсаас олдсон гэнэ. Тэгээд ч хүн төрөлхтөнг, ан амьтдыг үй олноор нь устгах нүгэлт явдлыг гүйцэтгэгчийг бурхан гэх үү, алуурчин гэх үү. Ийм л үлгэрийн гэмээр, бас хэрцгийлэл сурталчилсан номоор бидний зарим нь тэжээгдэж байна.

Гимилайн уулсаас далайн амьтдын чулуужсан олдвор олдсон нь үнэн. Гэхдээ энэ нь их үер болж, хэрцгийлэл явагдсан гэдэг нотолгоо биш юм. Дунджаар далайн төвшнөөс дээш 8000 метрийн өндөртэй 14 оргил бүхий Гимилайн уулсаас яагаад далайн амьтдын чулуужсан олдворууд олдох болов гэдэг нь бүхний анхаарлыг татах нь мэдээж.

19 дүгээр зууны эхэн үед хэд хэдэн шинжилгээний анги Гимилайн уулсад судалгаа хийж явахдаа далайн амьтдын чулуужсан олдворуудыг олсон байна. Үүний дараа зарим шашныхан маш ихэд баярлаж, бурхан их гэсгээлээ хийж, дэлхийн хүн төрөлхтөнг усанд живүүлсэн нь үнэн юм байна гэж шаагилдацгааж байлаа. Гэвч шинжилгээний дүн тэднийг удаан баярлуулсангүй. Өөрөөр хэлбэл эдгээр олдворууд 450 сая жилийн настай болохыг тогтоосон байна. Харин өнөөх бурхны гэсгээл гэгч нь 8000 жилийн тэртээд болсон гэдгийг дээрх “үлгэрийн номонд” бичжээ.

Тэгвэл бидэнд далайн төвшнөөс 8000 метрийн дээр орших уулсын оргилд эдгээр далайн амьтад яаж очсон бэ гэдэг тайлал хэрэгтэй болж байна. Ямар ч байсан Ноагийн завиар тэнд очоогүй, бас Гимилайн уулстай зэрэгцэхүйц их үер болоогүй, энэ нь үлгэр юмаа гэдгийг бид мэдэж авлаа.

Гимилайн уулс хэрхэн үүсэв?

Эрдэмтэд дэлхийн хоёрдугаар дайны дараагаас Атлантын далайн ёроолд хэмжилт хийжээ. Ажил гүйцэтгэсэн экспидиц эквадорын бүслүүртэй тэгш хэмжээр усан онгоц явуулж, 200-300 метр зайтай гар бөмбөг далайд хаяж, дэлбэрэлтээс үүссэн долгион далайн ёроолд хүрээд буцаж ирэх авиан давтамжаар газрын хэлбэрийг тэмдэглэж авч байсан байна. Энэ үед сонин үр дүн ажиглагдсан байна. Атлантын далайд дэлхийн уртрагийн дагуу нэгэн өндөр уул байх аж.

Ингээд тивүүдийн дундуур өндөр уулс, ангал байгааг тогтоосон байна. Гэхдээ аль 1910 онд геологич Ф.Тейлор тивүүд шилжин нүүдэг талаар таамаглал дэвшүүлж байсан байна. Мөн 1912 онд Германы эрдэмтэн цаг уурч Альфред Вегенерийн “Эх газар ба далайн үүсэл” гэсэн бүтээлд эх газрууд нэгдмэл нэгэн тив байсан бөгөөд аажмаар салсан гэдэг таамаглал тавьж байжээ. Тэрээр нэгдмэл тивийг Пангей (Pangea – Бүх газар гэсэн утгатай) гэж нэрлээд одоогоос 200 сая жилийн өмнө Пангей тивийн задрал эхэлж хэд хэд хуваагдан өнөөгийн дүр төрхөө олсон гэжээ.

Одоо үед сансраас нарийвчилсан зураг авах боломжтой болчихсон. Тэгээд тэртээх 1900-гаад оны таамаглалыг баталгаажуулсан хэрэг. Эндээс л зарим эх газрын мөргөлдөөнөөр өндөр уулс үүссэн гэдгийг нотоллоо. Өөрөөр хэлбэл тухайн үед далайн ёроол байсан газрууд их газрын мөргөлдөөнөөс болж өндөр уулс болсон байх юм.

Тухайлбал, Энэтхэгийн хойг Евроазийн эх газартай 50 сая жилийн өмнө нийлж, газрын давхарга нь дээш өргөгдөн гимилайн уулс үүсчээ. Ингэж л далайн гүний чулуужсан үлдэгдлүүд дээш өргөгдөн өндөрлөгт очсон байх нь. Уг нь үүнийг дунд сургуулийн боловсролтой бүгд л мэддэг. Гэвч зарим шашныхан одоо ч бурхан гэсгээл хийж, их үер болсон. Их үер болсны нотолгоо гимилайн уулсаас олдсон далайн амьтдын чулуужсан олдворууд гэж ярьсаар л байна.

Холбоотой мэдээлэл
2 Comments
  1. Anonymous says

    Мэдэмхийрэгч

  2. Батсайхан says

    Хималаяа гэх нэрийг яагаад ингэж худал бичээд байгаа нь тун сонин байна… зориуд хүмүүсийг буруу нэршилд уруу татаад байгаа юм уу? Бичигч Та, аль нэг мэдээллийн сайт руу ороод хайлт хийж үзээгүй нэгэн бололтой. Та битгий бусдыг ингэж өөр шигээ болгохгүй байхыг хүсэе.

Comments are closed.