Нагац ахынхаа амийг аварсан элэгний донорыг эргэв


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хавдар судлалын үндэсний төвд анх удаа элэгний хатуурал, хорт хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон 42 настай өвчтөний донор болох Говь-Алтай аймгийн Цогт сумын иргэнийг эргэж, хагалгаа амжилттай болсонд баяр хүргэлээ.

Хагалгаа нийт 7 цаг 7 минут, донорын хагалгаа 5 цаг гаруй үргэлжилжээ. Хагалгааны явцад цус гараагүй учраас цус сэлбэх шаардлага гараагүй гэнэ. Донорыг хагалгаанаас 24 цагийн дараа тасагт шилжүүлжээ.

Донорын бие баруун элэг тайрах хагалгааны дараах байдалтай байгаа бөгөөд эмчилгээ, шинжилгээ нь цагийн хуваарийн дагуу хэвийн явагдаж буйг эмч нар хэлж байв. Ийнхүү залуу хүний эр зориг, эрч хүчээр өөрийн бие, сэтгэлийг дайчлан амьд донор болж нагац ахынхаа алтан амийг аварсан Говь-Алтай аймгийн Цогт сумын иргэнд аз жаргал, эрүүл энхийг хүсэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

 

Санал болгох мэдээ

НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр /2024.04.18/ 10:00 цагт хуралдана. Хуралдаанаар: -Нийслэлийн хэмжээнд агаар, орчны …