Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Өнөөдөр аргын тооллын 2018 оны нэгдүгээр сарын 31. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн адаг харагчин үхэр сарын 15. Буд гараг. Найралт эх одтой, хоёр хар мэнгэтэй, харагчин гахай өдөр.

Өдрийн наран 8 цаг 07 минутад мандан, 17 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Сар бүтэн хиртэнэ. Оргил үе 21 цаг 29 минутад. 1 сарын 31-ний 18 цаг 51 минутаас 2 сарын 1-ний 00 цаг 08 минут хүртэл. 5-н цаг 17 минут үргэлжилнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …