Хамгийн эрүүл бөгөөд амин дэмтэй 12 хүнс

Усан үзэм рубит хэмээх элемент агуулдгаараа цусны улаан бөөмийг төлжүүлдэг тул цус багадалтын үед хэрэглэвэл үр дүнтэй байдаг. Шүүс нь хүний бие дэх шингэн хангамжийг нэмэгдүүлж, давс, кали, төмөр, фосфор, шингэн дэх натри болон хлорын ионоор хангахаас гадна хүний биеийн шээс ялгаруулалтыг сайжруулж, чулуужилт үүсэхээс хамгаалдаг.

 

Алимны найрлаганд байдаг шингэц сайтай бодис нь нарийн гэдэсний хямралыг эмчлэхэд сайнаар нөлөөлдөг. Мөн зарим төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлдэг. Цусан дахь инсулины хэмжээг тогтворжуулснаар чихрийн шижин өвчнөөс хамгаалдаг юм байна.

Гадил жимсэнд амт болон ашигтай чанар нэг дор агуулагдаж байдгаараа онцлогтой. Тус жимсэнд агуулагдах амин дэм нь хүний бие организмд маш их тустай.

Талх идэх нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг ихэсгэж хоолыг түргэн боловсруулах нэг нөхцлийг бүрдүүлдэг бөгөөд энэ нь түүний найрлага дахь эслэгтэй холбоотой юм.


Цэцэгт байцаа бол тэжээлийн маш том эх үүсвэр юм. Түүгээр ч зогсохгүй зүрхний элдэв өвчлөлөөс сэргийлдэг. Бас өөр нэг ашиг тус нь өдөр тутамдаа хэрэглэвэл жингээ хасахад тань гайхалтай нөлөө үзүүлэх болно.

Зөгийн балны найрлаганд фитоницид хэмээх уураг байдаг бөгөөд энэ нь маш хүчтэй бактер устгах чадвартай байдаг бөгөөд мөн түүний найрлаганд нүүрс ус, органик хүчил, фермент, микро элемент, витамины олон найрлагууд багтдаг.

Оливийн тос эвгүйрсэн ходоод гэдсэнд тустай. /Ходоодны шарх, гэдсэн дэх хий, цээж хорсох/ Цөс угаана. Хурдан хөгшрөлтөөс хамгаалахад тустай. Арьсыг уян зөөлөн болгоно.


Тоор жимс нь калиар баялаг тул зүрхний булчинг бэхжүүлдэг. Магни нь бухимдлыг багасгаж сэтгэл санааг өөдрөг болгодог. Тоор нь арьсны чийгийг барьж, үрчлээг арилган, толигор зөөлөн болгоно.

Жирийн цагаан голт байцаа нь дэлхийтэй бараг хамт үүссэн, орчноо голдоггүй, хойд туйлд ч ургадаг. Эрт үеэс энэ таримал ургамлыг хүмүүс зөвхөн хоолонд бус эмэнд ч хэрэглэж иржээ.

Яргай загасанд агуулагдах Омега-3 нь ядаргаа тайлж, зүрх судасны хэвийн үйл ажиллагааг хангадаг. 150 грамм яргай загасанд хүний нэг өдрийн хэрэгцээний никотины хүчил (РР болон В3 витамин) агуулагдах тул ой санамжаа алдах, эсвэл Айлцгеймерийн өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.

Улаан лооль нь амттай, амин дэмтэй, шүүслэг хүнсний ногоо билээ. Хэдийгээр энэ хүнсний ногоог Италитай холбож үздэг ч хамгийн анх Өмнөд Америкаас орж ирсэн байна. Улаан лоолинд A, C, K, B6 витамин болон фолийн хүчил, кали их байдаг. Улаан лоолинд агуулагдах бета-каротин нь нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг бөгөөд ликопин нь нарны туяаг хэт мэдрэх байдлаас хамгаалах учир арьс эрт хөгшрөхгүй юм байна.

Самранд тайвшруулах үйлчилгээтэй бодис байдаг гэдгийг та мэдэх үү? Магадгүй тийм учраас хүнд өдрийн дараа самар идээд зурагт үзээд суух нь үнэхээр сайхан амралт болдог бөгөөд өөр олон сайн талтай.

 

 


Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …