Холливудын од Брюс Лигийн олонд дэлгэгдээгүй гэрэл зургууд

Холливудын од тулааны урлагийн мастер Брюс Ли 1940 оны 11-р сарын 27-нд Сан Францискогийн хятад хороололд мэндэлсэн. Ээж нь түүнд дом болгон Ли Юн Фан гэдэг охин хүүхдийн нэр өгсөн. Учир нь муу сүнс эрэгтэй хүүхдийг жаахан байхад нь аваад явдаг гэсэн мухар сүсэгтэй холбоотой ажээ.

Тэрээр жүжигчнийхээ карьераа нэг настай байхдаа “Алтан хаалганы охин” гэдэг жүжигт тоглон эхэлсэн байна.

Брюс Лиг гурван настай байхад гэрийнхэн нь Хонг Конгруу нүүсэн байна. Тэнд очсон хойноо ч гэсэн тэрээр кино болон, жүжигт тоглосоор байлаа. Гэхдээ дандаа охин хүүхдийн дүрд. Сургуульд орохдоо тэрээр охины нэртэй гэдгээ мэдэн нэрээ Брюс болгон өөрчилсөн байна.

Сургууль дээрээ зодуулсныхаа дараагаас Кунг Фугаар хичээллэж эхэлжээ. Удалгүй өөрийгөө маш их авъяастайгаа харуулсан боловч үргэлж л зодооны хэрэгт орооцолддог болсон тул гэрийнхэн нь түүнийг Америк руу буцаан явуулсан.

Тэрбээр “Хилэнт нудрага”, “Луу иргэж ирсэн нь” зэрэг кинонуудынхаа зохиолыг өөрөө бичиж найруулжээ. Брюс Ли 32 насандаа нас таалал төгссөн юм.

http://credit-n.ru/debitovaya-karta.html

Санал болгох мэдээ

Фото: Хориотой хотын загварын шоу

Бээжинд ирсэн жуулчдын эхний сонголт Хориотой хот байдаг. Хориотой хот бол Бээжинд байх хааны ордны …