Хаванг бууруулах арга

Хаван яагаад үүсдэг вэ? Хаван үүсэх гол шалтгаан бол бие махбодид кали дутагдах юм. Кали нь амин чухал эрдэс бөгөөд 98% нь эсийн дотор байдаг.

Эсэд кали нь натритай шууд хамааралтай байдаг бөгөөд эсэд кали, натрийн шахуурга уураг гэдэг тогтолцоо байдаг. Энэ шахуурга уураг нь энергийн тусламжтайгаар үйл ажиллагаа явуулдаг. Эсийн үйл ажиллагааг хангах АТФ энерги дутагдахад кали эсээс гадагшилж эсэд натри их хэмжээгээр ордог. Натри их хэмжээгээр орсноор усыг их хэмжээгээр татаж эс хөөж хавагнах шалтгаан болдог.

Мөн бие махбодид агуулагдах уургийн хэмжээ дутагдсанаас хаван үүсдэг. Эрдэс, уургийн харьцаа тэнцвэртэй байлгах нь хавангаас сэргийлэх , хаванг эмчлэх чухал арга юм.

Амин чухал эрдэс, уургийн харьцаа алдагдуулдаг олон өвчин байдаг бөгөөд зүрх судас, бөөрний өвчний үед биед эрдэс болон уургийн дутагдал үүсч бие махбодид хаван их үүсдэг.

Кали нь амин чухал эрдэс бөгөөд 98% нь эсийн дотор байдаг. Кали дутагдахад зүрхний цохилтын тоо олширч, хэм алдагдах, булчин агших, шөрмөс татах , тайван бус болох , хөл гар чичрэх, салганах , хавагнах зэрэг шинж илэрдэг. Хэвийн үед цусанд кали 3,6-5,2 mmol/L бөгөөд 2,5 mmol/L-ээс багасахыг кали багасах гэж нэрлэдэг.

Эрүүл хүний кали өдрийн хэрэглээ эрэгтэйд 2500 мг, эмэгтэйд 2000мг байдаг. Даралт буулгах эм хэрэглэдэг хүмүүс нь өдөрт 3000мг кали авах шаардлагатай болдог байна. Мөн эслэг дутагдсанаас болж хаван үүсдэг.

Кали багасах зонхилох шалтгаанд бөөлжих, суулгах, бөөрний архаг өвчин, шээс хөөх эмийг удаан хугацаанд хэрэглэх, зүрхний архаг өвчин, хоол тэжээлээр кали бага хэрэглэх / зохисгүй хооллолт, хоол сойх/ спиртийн төрлийн бүтээгдэхүүн, хэт хөлрөх , кофе хэтрүүлэн хэрэглэснээс болж биед кали багасдаг. Тиймээс хөл, шилбээр зовхиор их хавагнаад байгаа тохиолдолд кали агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй.

Ялангуяа зуны улиралд их хөлрөх, хоол сойх, шээс хөөх төрлийн эм хэрэглэх , артерийн даралт буулгах эмийг удаан хугацаанд уух тохиолдолд кали нэмэлтээр хэрэглэх, кали агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байх хэрэгтэй болдог.

Кали агуулсан хүнсний бүтээгдэхүүн: үзэм, банана, авакода , төмс, бууцай , төрөл бүрийн шош, цитрусын төрлийн жимс, загас.

үзэмд 1168мг, нэг ширхэг , дундаж хэмжээний амтат төмсөнд 896мг, нэг аяга сүүнд 579мг, авакода 144мг, шош 731 мг кали тус тус агуулагддаг байна . Кали, натри хоорондоо холбоотой учраас давс их агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглээг багасгаж кали агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх хэрэгтэй. Тэнцвэртэй, зөв хооллон, хэрэгтэй амин дэм, эрдэс бодисыг авч, ус сайн ууж, өтгөн, шингэнээрээ хаванг хөөх боломжтой.

 


Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …