Альберт Эйнштейний хачирхалтай зуршлуудаас юу сурч болох вэ?

Бидний амьдралын зуршил тархины үйл ажиллагаа, түүний бүтэц хийгээд бодол санаанд хүчтэй нөлөөлдөг. Алдарт зохион бүтээгч, физикч Никола Тесла орой бүр хоёр хөлийнхөө хуруунуудыг тус бүр 100 удаа нухдаг байжээ. Энэ нь түүний тархины эсийн үйл ажиллагаанд нөлөөлнө гэж үзэж.

Дэлхийн олон суут хүн хачирхалтай зуршил, өвөрмөц сэтгэлгээтэй байсан. Гоц ухаан, амьдралын этгээд хэв маягтай хүнийг нэрлэ гэвэл маргаангүй Альберт Эйнштейнийг нэрийг дурдна. Тэр бидэнд атомаас хэрхэн энерги гаргахыг зааж өгсөн.

Тэр өдөрт заавал 10 гаруй цаг унтдаг байсан. Энэ нь өдөрт зургаа гаруй цаг унтдаг өнөөгийн Америк хүнээс 1.5 дахин илүү хугацаагаар унтдаг гэсэн үг. Олон судалгаанаас шөнө хангалттай унтдаг хүний тархины үйл ажиллагаа нойрны дутагдалтай хүнээс илүү болохыг харж болно. Эрдэмтэд хүн хангалттай нойр авах нь амьдралд нь сайн сайхан зүйл илүү их тохиолддог болохыг баталсан.

Нойроо сайн авсан хүн асуудлыг зохицуулж, таагүй нөхцөл байдлаас гарах чадвар сайтай байдаг ажээ.

Цаашлаад Эйнштейн өдөрт заавал дугхийдэг байжээ. Сандал дээр дугхийхийнхээ өмнө газарт төмөр таваг тавьж, гартаа халбага барьдаг байж. Ингээд дугхийх хооронд халбага гараас нь мултран тавган дээр унах дуугаар сэрдэг байжээ.

Тэрээр өдөрт хэдэн хором алхдаг байсан. Энэ нь түүний хувьд шашны “ариун, дагшин ёслол” адил чухал байж. Нью Жерсигийн Принсетон их сургууль дахь өрөөн дотроо холхих, гадуур алхах нь ой санамжийг сайжруулж, тархины үйл ажиллагааг идэвхжүүлнэ гэж үзжээ.

Тэгвэл суут хүн юу сонгож иддэг байсан бол? Эйнштейн шпагетти их иддэг байсан. Учир нь нүүрс усаар баялаг энэхүү хоол түүний оюун ухааныг сэргэг байлгана гэж үзжээ. Тамхи татах хүний биед хортой ч Эйнштейний хувьд тамхиа гаансаар татах нь түүнд эерэг ач холбогдолтой гэж үзсэн.

Цаашлаад суут ухаантан оймс өмсдөггүй зуршилтай байсан. Нэгэн удаа өөрийн үеэл болон эхнэр Элсадаа бичсэн захидалдаа “Өмссөн оймс болгон цоороод байдаг боллоо” гэж бичжээ. Гэхдээ түүний хувьд зөвхөн өмссөн оймс нь цоорч байснаас оймсноос татгалзаагүй аж.

Эйнштейн оймс өмсөхөөс татгалзсанаар хүн хийсвэрээр сэтгэхээ больдог болохыг мэддэг байжэээр дулаан газарт амьдардаг байсан бололтой) Тэгвэл түүнээс бид өөр юу сурч болох вэ? Ямартай ч 1955 онд Life сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Аливааг үргэлж сонирхож бай. Мэдэхгүй зүйл гарвал асууж бай” хэмээсэн байна.

 

 


Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …