“Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүн маргааш болно

 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” нийслэлийн иргэдэд зориулсан шинэ жилийн баярын үйл ажиллагаа маргааш  21:00-01:00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Тус үйл ажиллагааны урлагийн тоглолтын найруулагчаар УДЭТ-ын жүжигчин, найруулагч СТА А.Чингүн ажиллаж, зөвлөх найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллаж байна. Баярын цэнгүүнд үе үеийн хамтлаг, дуучид оролцож уран бүтээлээ толилуулж он гарах мөчид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга нийслэлчүүддээ мэндчилгээ дэвшүүлнэ.

Тус цэнгүүний үеэр талбайд халуун ундаа зууш, шинэ жилийн баярын худалдаа үйлчилгээ гарч, Нийтийн тээврийн хэрэгслээр төв талбайгаас чиглэл бүрт 01 дүгээр сарын 01 ний 02 цаг хүртэл үйлчилнэ. Арга хэмжээний үеэр Нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн эрүүл мэндийн газар, зэрэг байгууллагууд ажиллаж иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж ажиллана.


Санал болгох мэдээ

Төв цэвэрлэх байгууламжийн Лаг дахин боловсруулах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-г хүлээн авлаа

Өнгөрсөн оны энэ үед Улаанбаатар хотод “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт түншлэлийн форум” болсон билээ. Энэ …