Шинэ жилийн үдэш гэр бүлийнхэнтэйгээ заавал үзэх ТАВАН кино

How The Grinch Stole Christmas – Гринч Зул сарыг хэрхэн хулгайлав

Гринчгүйгээр зул сарын баярыг төсөөлөхийн аргагүй. Зул сарын баярыг үзэн яддаг Гринч хүмүүсийн зул сарын баярыг хулгайлахыг оролдоно. Шинэ жилийг төсөөлөх хамгийн өвөрмөц дүр төрх. Шинэ жилийн гайхамшиг хамгийн адгуу, муухай ааштай, зүрх сэтгэлгүй мангасыг ч итгүүлж зүрх сэтгэлийг нь дулаацуулж чадахыг харуулдаг гайхамшигтай кино. Энэхүү сонирхолтой бүтээл нь АНУ-ын кино чартыг дөрвөн долоо хоног тэргүүлж байсан бөгөөд бүхий л цаг үеийн дэлхийн хамгийн өндөр ашиг орлоготой баярын сэдэвтэй кино бүтээлийн жагсаалтын хоёрт жагсдаг аж.

Home Alone – Гэртээ ганцаараа цувралууд

“Home Alone” буюу “Гэртээ ганцаараа” кино нь нэгэн сэргэлэн хєвгvvн гэрт нь хулгай хийхээр ирсэн хоёр бүтэлгүй хулгайчыг хэрхэн чаддаг тухай гардаг. Уг инээдмийн киног хvvхэд багачууд гэлтгvй бvх насныхан сайн мэддэг байх. Анх гарахаасаа эхлээд єдийг хvртэл бидний сэтгэл зvрхэнд хоногшиж чадсан аргагvй шилдэг кинонуудын нэг билээ.

A Charlie Brown Christmas

1965 онд бүтээгдсэн “Чарли брауны зул сар” хэмээх тус кино нь хүүхэлдэйн кино шимтэн үзэгчдийн заавал үзэх ёстой киногоор тодорсон байна. Энэхүү кино нь Зул сарын баярын жинхэнэ утга учрыг гаргаж өгдөг бөгөөд гэр бүл, найз нөхөд, сайхан сэтгэлийн уялдаа холбоог нягт нарийн гаргаж өгдгөөрөө бусдаас ялгардаг байна.

It’s a Wonderful Life – Гайхамшигт амьдрал

Филип Ван Дорен Штерний 1943 онд хэвлэгдсэн “Хамгийн гайхамшигтай бэлэг” өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн энэхүү кино ч дэлгэцэнд гарахдаа амжилт олоогүй ч цагийн шалгуурыг даван Америкийн төдийгүй дэлхийн кино урлагийн сонгодог бүтээлийн нэг болсон аж. Түүнчлэн өдгөө жил бүрийн Зул сарын баяраар олон орны сая сая үзэгчдэд хүрэх болжээ. Кинонд сайхан сэтгэлтэй ч ажил төрөл нь бүтэмжгүй, амьдрал нь нэг л урагшгүй байх Жорж Бэйлийн анд нөхөд, гэр бүлийнхэн нь түүний сайн сайхны төлөө залбирна. Тэдний залбирал, хүсэл нь бурханд хүрч, Жоржид туслахаар тэнгэрийн элч ирнэ.

Miracle on 34th Street – 34-р гудамжны гайхамшиг

Сантагийн тухай хамгийн алдартай кинонуудын нэг нь маргаангүй 34 дүгээр гудамжны гайхамшигт түүх (1947) юм. Уг кинонд мөн Санта клауст итгэдэггүй охины тухай өгүүлнэ. Бяцхан охины дүрийг хожмоо алдартай жүжигчин болсон Нэтали Вүд бүтээжээ. 

Сантагийн тухай хамгийн алдартай кинонуудын нэг нь маргаангүй 34 дүгээр гудамжны гайхамшигт түүх (1947) юм. Уг кинонд мөн Санта клауст итгэдэггүй охины тухай өгүүлнэ. Бяцхан охины дүрийг хожмоо алдартай жүжигчин болсон Нэтали Вүд бүтээжээ. Охин итгэхгүй ч олон хэлээр ярьдаг эрэгтэйн чадваруудыг өөрийн нүдээр үзсэний эцэст түүнийг жинхэнэ Санта клаус гэж итгэх болно.

 

Холбоотой мэдээлэл
2 Comments
  1. өөрийн гэсэн бодолгүй хар массын нэг says

    хуцоо хуц заавал үзэх ёстой ч гэх шиг дандаа америк кинонууд аан …. бусад орны кинонууд яачихсан юм дуракуудаа

  2. 05. 075. 033. says

    ОРОС КИНОНУУД НЬ АРАЙ Л ОЙР САНАГДАЖ БАЙДАГ ШҮҮ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.