Шинэ жилийн үдэш  юу үзэх 

Улиран одох шинэ жилийн үдэш та бүхэн  гэр  бүлтэйгээ он гарах мөчийг тэсэн ядан хүлээж сууна уу. Шинэ жилийн баярын өдөр та юу үзэхээ шийдсэн үү. Ингээд та бүхэнд 31-ны үдэш шинэ жилээр телевизүүд ямар контент гаргах талаарх мэдээллийг хүргэж байна.

ШИНЭ ЖИЛИЙН ҮДЭШ ТЕЛЕВИЗҮҮД ЮУ ГАРГАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА ВЭ?

Боловсрол ТВ:  Айлчилж буй 2018 он бүтэн сайн өдөр тохиож байгаа тул ‘Оддын академи’ шоуны оролцогчдын тайлан тоглолт уламжлал ёсоор гарна. Мөн  “Аяыг таа”  нэвтрүүлгийн шинэ жилийн дугаарт MNTM тэмцээний шилдэг гурван оролцогч оролцоно. Харин 22:10 цагаас Х-түц продакшны “Өвлийн инээмсэглэл”, 00:40 “Сайн уу амьдрал минь 2 МУСК” тус тус гарах аж.

МҮОНТ:  23:10 цагт Баярын мишээл, шөнийн  01:10 цагаас Монгол улсын оны онцлох үйл явдлуудыг хүргэх аж.

UBS ТВ: Шинэ жилийн баярын хөтөлбөр, шөнийн 0:05 ‘Миний эхнэр тагнуулч’ МУСК гарна.

Монгол ТВ: Тус телевизийн уран бүтээлчид өнгөрсөн шинэ жил ‘Гацуурхан’ киног бэлтгэн үзэгчдэдээ хүргэсэн билээ. Харин энэ жил Монгол ТВ уран бүтээлчид ‘Гацуурхан’ киноны хоёрдугаар ангийг бүтээж байгаа гэнэ. Кино арванхоёрдугаар сарын 31-ны 22.10 цагт гарах юм байна. Үргэлжлүүлэн шөнийн 0:05 цагаас “UB Comedy” баярын дугаар гарахаар төлөвлөжээ.

MN25 ТВ: Үдшийн 21.30 цагаас  “Өвөөгийн Монита” богино хэмжээний кино, 22.00  цагаас “Надын аав мангар” монголын уран сайхны кино үзэгчдийн хүртээл болно.

Эх орон ТВ:  Баярын хөтөлбөрүүд үргэлжлэхийн зэрэгцээ оройн 22.30 цагаас  “Сайн аав” монголын уран сайхны кино, 00:00 цагаас  “Цөмөөхэй” бүжгэн жүжиг гаргаах ажээ.

ТМ ТВ: Шөнийн 00:30 цагаас  “Шинэ жил” уран сайхны кино үзэгчдэд хүрнэ.

С1 ТВ: Хүслийн байшин баярын хөтөлбөр үргэлжилнэ.

VTV ТВ: Үдшийн 22:50 цагаас “247 градус” монголын уран сайхны кино гарна.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …