Баярын ширээг тань чимэх жор: Гүзээлзгэний хавчуургатай амтат бялуу


Зөөлөн амттай учраас баярын ширээндээ хүүхдүүддээ зориулан хийж өгөөрэй.

1. Орц: 8 хүн
Тасалгааны температурт байлгасан цөцгийн тос – 175 гр
Шигшсэн гурил – 175 гр
Хөөлгөгч – 1 халбага
Нунтагласан элсэн чихэр – 175 гр
Өндөг – 3 ширхэг
Гүзээлзгэний варень – 3 халбага
Тортны бэлэн крем – 300 мл
Гүзээлзгэнэ – 16 ширхэг

2. Хийх арга:
Шарах шүүгээг урьдчилаад 180 хэмд халаана. 20см-ийн диаметртэй хоёр савыг зориулалтын цаас дэвсээд тосолно.

3. Том дугуй саванд шигшсэн гурил, хөөлтөө хийж хутгана. Дараа нь цөцгийн тос, элсэн чихэр, өндгөө нэмээд зуурмаг болтол нь хутгана. Хоёр савандаа тэнцүүхэн хийж, тэгшилж бэлдэнэ.

4. Урьдчилж халаасан шарах шүүгээндээ 25-30 минут жигнээд гаргана. Кекс алтан шаргал өнгөтэй болж хөөсөн байх ёстой. Савтай хэвээр нь 5 минут орчим байлгаж хөргөнө. Дараа нь савнаас нь гаргаж төмөр дээр тавьж илүү сайн хөргөнө.

5. Эхний кекс дээрээ эхлээд гүзээлзгэний варень, дараа нь кремээ түрхээд хамгийн сүүлд хэрчиж бэлдсэн гүзээлзгэнээрээ бүрхэж өгнө.

6. Үлдсэн нэг кексээрээ бүрхээд дээр нь ахин крем, гүзээлзгэнээ тавин чимэглэж болно. Эсвэл тавагласан ч болно. Тун амттай шүү. Сайхан баярлаарай.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.