18 цагаас хойшхи зөв хооллолтын жор

18 цагаас хойш юу ч идэхгүй байх нь турах гэж байгаа хүний баримтлах нэгдүгээр дүрэм болно. Гэхдээ үнэндээ энэ дүрмийг зөвхөн илүүдэл жингээс ангижрахыг хүсч байгаа хүмүүс төдийгүй бүх хүн, байнга сахиж мөрдөх нь зүйтэй. Энэ нь хоол ундандаа биш, бидний бие махбодийн онцлогтой холбоотой.

Амьтай бүхэн, тухайлбал бидний бие махбодь нартай зохицон амьдардаг. Нар жаргахад байгалийн жам ёсны бүх механизмын ажиллагааны эрч саарч, нойрсоход бэлтгэдэг. Үүнтэй холбоотойгоор нар жаргаснаас хойш идсэн хоол хүнс бие махбодийн амрахад бэлтгэхэд саад болж, эрүүл мэнддээ хохирол учруулдаг юм.

Гэтэл оройтсон хоолноос татгалзан өлсөөд, хоолноос өөр юм бодохгүй байж чадахгүй бол яах вэ? Ийм хуурамч сэтгэгдэл ихэвчлэн хүмүүсийг хөргөгч рүү ойртож, ямар нэг зүйл идэхэд хүргэдэг. Орой өлсөж байгаа мэт санагдах нь хуурамч мэдрэмж, унтахын өмнө идсэн бүх хүнс өөх тос болон хуримтлагддаг. Иймд өөрөө өөрийгеө эзэмдэхийг хичээ, ном унш, эсвэл гэрийн ажлаа хий. Өлсөөд байгаа мэт санагдаад байвал ус уу.


Яагаад ч нэмэргүй болж, юм идмээр санагдаад байвал өөрийгөө хүчилж, сэтгэл санаагаа тавгүйтүүлэхгүйн тулд ид. Харин оройн хоол болгох гэж байгаа бүтээгдэхүүнийг сонгохдоо түргэн шингэхээр жишээлбэл, тараг эсвэл ногоог сонгоорой. Тослог зүйлс болон амттанаас татгалзаарай. Ийм хүнсийг өдөр ч хэрэглэсэн тусгүй, тэр тусмаа орой бүр ч хэрэггүй.

Оройн хоолны цэснээс согтууруулах ундаа болон кофеин агуулсан шингэнийг хасаарай. Үүний сацуу үдэш та биеийн илчлэгийг шатаах эслэг хүнс тухайлбал загас, улаан лоолийн нухаш, лууван, баклажан, манжин, алим, гүзээлзгэнэ, амтат гуа, жүрж, чангаанзыг сонгоорой.

 


Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …