Таны машин хүүхдийг тань хордуулж байгаа биш биз


Хүмүүс утааг яг дэргэдээсээ үйлдвэрлэж үр хүүхдээ хордуулж байгаагаа мэддэггүй. Жишээлбэл хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэхээс эхлээд амарч зугаалахдаа хүртэл машинаасаа гарах утаагаар хүүхдээ хордуулах тохиолдол бий. Машины яндангаас гарах хорт хий эргэн тойронд нүдэнд үл үзэгдэм байдлаар дэгдэснээр утааны шатах урвалд орж буй материал, исэлдүүлэгч нь хүнийг аажмаар, чимээгүй үхэлд дасгаж байдаг.

Автомашинаас ялгарч буй утаанд мөнгөн ус, хар тугалганы исэл мэт хорт хавдар үүсгэдэг нэгдэл байдаг. Автомашины утаа хүний амьсгалах түвшинд цацагддаг. Тэгснээр харшлын эмгэг үүсгэх, элэг, бөөр, уушгийг гэмтээх, зүрх судас, мэдрэл сэтгэхүйн эрхтнүүдийн үйл ажиллагааг алдагдуулах, амьсгал боох, хорт хавдар үүсгэх, хүүхдийн өсөлт зогсоох гэх мэт үйлчилгээтэй нүүрстөрөгчийн исэл, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга, кадми, альдегид гэх мэт 260 гаруй төрлийн хорт бодис агаарт ялгаруулдгийг эрдэмтэд судлан тогтоосон байна. Хар тугалгыг мэдрэлийн хор гэдэг бөгөөд ихэнх эрхтэний тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлдэг.

Нөхөн үржихүйн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлэх, хүүхдийн өсөлтийг бууруулахаас гадна хүүхдийн тархины хөгжлийг саатуулах аюултай, оюуны хомсдолд хүргэж ч болох талтай. Нүүрстөрөгчийн исэл нь хүний биед орж цусны улаан цогцсын эсийн солилцоонд оролцох чадварыг алдагдуулснаар төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг гэмтээнэ. Азотын ислүүд хамар, нүдний салст бүрхэвчийг цочроож, нитритийг үүсгэж уушгийг гэмтээнэ. Хүхэрлэг хий хүний уургийн солилцоо, дааврын үйл ажиллагааг алдагдуулж, уушги гэмтээхийн хамт амьсгалын эрхтэн дэх усны ууртай нэгдэж хүхрийн хүчил үүсгэж амьсгалын эрхтэнг гэмтээдэг. Хөө тортог нь амьсгалын замыг бохирдуулахаас гадна, уушгины архаг өвчнийг болон хорт хавдар үүсгэгч бодисыг дамжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг.

Машины хөдөлгүүрт орж буй агаар, шатахууны холимог бүрэн шатаагүйгээс утааны хорт хийн агууламж ихэсдэг. Энэ агууламжийг багасгах гол үүргийг очлуур гүйцэтгэдэг. Монголд 3000-8000 төгрөгөөр зарагдаж буй очлуурыг Хятадад хэрхэн хийдэг зарим зургийг Та бүхэн харж байна. Урд хөршид ингэж хийсэн очлуурыг бид хэрэглээд үр хүүхдээ хордуулаад явж байна.

Тиймээс баталгаатай диллерүүдээс очлуураа авснаар машиныхаа хөдөлгүүрт нас нэмж, бензин идэлтийг хэвийн болгохоос гадна хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмрээ оруулж чадна. Жишээлбэл манайд борлуулж байгаа очлуураас “Brisk” брэнд нь Европоос оруулж ирж буй цорын ганц албан ёсны бүтээгдэхүүн юм. Тус бүтээгдэхүүний тухай илүү мэдээллийг www.facebook.com/BriskMongolia болон www.facebook.com/BriskSparkPlugMongolia зэрэг холбоосоор орж авах боломжтой.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …