Египетийн дуучинд садар самуун сурталчилсан хэмээн ял оноожээ

Египетийн шүүх 25 настай дуучин Шаймаа Ахмедэд гадил жимс үзэгчдийг өдөөсөн байдалтай идэж байгаа хэсэгтэй дуу гаргасан гэж хоёр жилийн ял сонсгожээ.

Шейма нэрээрээ танигдсан залуу дуучинд клипнийх нь найруулагчийн хамт  өчигдөр ял оноосон байна. Бүсгүй “Миний хийсэн клипийг хүмүүс их бухамдаж хүлээж авсан. Би ийм зүйл болно гэж төсөөлөөгүй” гэж Facebook-тээ бичжээ. Одоогоор түүний Facebook устгагдсан.

Өнгөрсөн жил Египетийн шүүх гурван бүжигчинд садар самуун сурталчилсан клип хийсэн хэмээн тус тус зургаан сарын ял оноосон байна.

1980 онд төрсөн дуучин Шеринь Абдул Вахабт Нил Мөрөний уснаас уувал өвчин үүснэ гэж сурталчилсан, өдөөн хатгасан шинжтэй дууны клип хийсэн хэмээн хоёр жилийн хугацаанд концертоо хийхийг нь хоригложээ.

 

Холбоотой мэдээлэл

Comments are closed.