Монгол бадарчин Амай:Мөрөөдлөөрөө амьдрагч

Өөрийн нэрээр биш Монгол бадарчин хэмээх нэрээр нэрлэгдэх болсон Амай буюу Ж.Золбаяр  блог хуудсанаа өөрийнхөө тухай ийн бичжээ.

 Мөрөөдлөөрөө амьдрагч

Намайг Бат овогт Жамбалсүрэнгийн Золбаяр гэдэг. Монголчууд маань намайг Амай гэдгээр сайн мэднэ.810 жилийн түүхт,Их Эзэн Чингис Хааны бүтээсэн,Нүүдэлчин овог аймгуудын Ураг нутгийг нэгтгэсэн, МОНГОЛ ҮНДЭСТЭН-ий, Ардчилсан Бүгд Найрамдах засаглалтай, Тусгаар Монгол Улсын иргэн миний бие1979 оны 6 сарын 28 нд БНМАУ-ын, Монголчуудын шинэ нийслэл Улаанбаатар хотод Их сургуулийн багш, сэхээтний гэр бүлд төрж өссөн билээ.

Дунд сургуулийн 1-5 дугаар ангидаа олон үндэстний Зөвлөлт Холбоот Улсад гэр бүлтэйгээ амьдрахдаа орос хэл сурч, Европ, Зөвлөлтийн соёлтой танилцсан юм.

1997 онд тухайн цаг үеийн Монголын хамгийн шилдэг гурван дунд сургуулийн нэг болох, гадаад хэл сургалтын 23 дугаар сургуулийг төгссөн.

2003 онд МУИС-ийн Олон Улсын Харилцааны Дээд сургуулийг, Япон судлалаар төгссөн.

2005 он гэхэд, Зөвлөлтийн нөлөө дууссаны 15 жилийн и Монголд, дэлхийн дөнгөж дэлгэрч эхэлсэн Электро хөгжмийн урсгалыг нэвтрүүлэх “Клуб21” гэх таван жилийн төслөө амжилттай хэрэгжүүлэв. Цөөн хэдэн уран бүтээлчтэй, хэдхэн төрлийн хөгжмийн урсгалыг мэдлэг, сонирхдог, хаалттай бүсээс чөлөөлөгдөөд удаагүй улсын иргэдэд шинэ хөгжмийн давалгааг мэдрүүлнэ гэдэг амаргүй байсан ч, тухайн үеийн Монгол залуусын олонхи нь Электро Транс хөгжмийг сонгосон юм.

ОУХДС-ийг төгсөөд СУИС болон Удирдлагын Академид тус бүр бие даан, цагийн хичээлийн хөтөлбөрт хамрагдаж, мэргэжилээ дээшлүүлэв.

2005 оны 11 сарын 4 ний өдөр “Монгол Бадарчин” төслөө эхлүүлж, шинэ нийслэлээс Дэлхий дахиныг танин мэдэж, туулахаар холын замд гарч, 10 гаруй жилийн хугацаанд Монголын, Төв, Баруун, Зүүн Өмнөд Азийн, Хойд, Баруун, Зүүн, Өмнөд Европын, Ойрхи Дорнодын Араб, Еврей, Бедуинуудын, Хойд, Зүүн, Өмнөд, Баруун Африк тивийн, Хойд болон Төв Америкийн төр улсын түүх, тогтолцоо, эдийн засаг, соёл уламжлал, нийгмийн төрөл бүрийн байгуулалттай 86 улсад бадарчилж,олон зуун мянган өөр өөр үүсэл гарал, дүр төрх, шашин шүтлэг, ажил мэргэжил, амьдралын хэв маягтай хүмүүстэй уулзан учирч, ярилцаж, Амьдралын тухай өөрийн гэсэн ойлголттой боллоо.

XXI зууны эхэн үеийн Дэлхийн байгалийн гоо үэсгэлэн, Хүн Төрөлхтний аж амьдрал, Цаг хугацааны түүхэн баримтуудыг цуглуулж, амьдрал, хөгжлийн олон асуултын хариултыг олох нь “Монгол Бадарчин” төслийн гол зорилго байв. Зөвхөн Монгол Үндэстний төдийгүй, Манай өнө эртний Нүүдэлчдийн түүхэнд хамгийн хол нутагт мөрөө гаргаж, Тусгаар Монгол улсынхаа далбааг Дэлхийн алс хязгааруудад намируулан мандуулж, Гадаадын олон зуун мянган хүн ардад эх орон, Монголоо сурталчилж, Дэлхий дахин гэж юу байдаг, соёл иргэншлүүдийн харилцаанд яг юу болж байгаа, энэ цагийн хүмүүст юу хэрэгтэйг ойлгоод, Эх орондоо эргэн ирээд байна.

“Монгол Бадарчин” төслийн хүрээнд бичигдсэн тэмдэглэлүүдийг Монголын ихэнх сонин хэвлэл, сэтгүүл, интернэт мэдээллийн сувгууд цаг тухайд нь олон нийтэд түгээж,өөрийн олж мэдсэн Дэлхийн мэдлэг, амьдралын ухаан, хөгжлийн онолоо ТВ-ийн бараг бүх сувгуудаар ярилцлага хэлбэрээр тайлагнаж,Энэ хугацаанд Монголын Төрийн болон Төрийн бус байгууллагууд, их, дээд, дунд сургууль, хувийн хэвшлийн нийт 300 гаруй албан газруудад уулзалт, ярилцлага зохион байгууллаа.

Монголынхоо соёл, ухаарлын ертөнцөд “Амай” гэх “Ам”ны тусламжтай “Ая” гаргах урлаг, Электро хөгжмийн урсгал, Диско Клубын соёл, “Монгол электро” хөгжмийн гурван цомог, Монгол улсын Засгийн газраар хүлээн зөвшөөрөгдөн, аймаг сум бүрт хүргэгдсэн, Дэлхийн хүмүүсийн амьдралын олон өнгийг харуулсан “Монгол Бадарчин” гурван боть ном, “Дэлхийн Нэг Өдөр” гэх Монголын экспортонд бэлдсэн, XXI зууны эхэн үеийн Дэлхийн амьдралыг үзүүлсэн хамгийн хэрэгтэй зурган мэдээлэлтэй, фото тэмдэглэлийн ном-альбом зэргийг бүтээж, хойч үедээ өвлүүлэн үлдээлээ.

Дээрх ажлын хажуугаар Монголын хип хоп урсгалын хөгжил, FM радиогийн хөгжил, DJ урлагийн хөгжил, Графити урлагийн хөгжил, Бүжгийн урлагийн хөгжил, ТВ-ийн хөгжил, блог тэмдэглэлийн хөгжил, сэтгүүл зүйн хөгжил, аялал жуулчлалын хөгжилд тус бүр хувь нэмрээ оруулж,Залуусын юм үзэж нүд тайлах хүсэл эрмэлзлийг бадруулах, зоригжуулах, аялах замыг нээх зэрэг ажлуудад идэвхтэй оролцлоо.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …