Нидерланд, Тайланд, Филиппиний эмсийн хүрээлэнгийн бодит төрх

Хуулиар бол ихэнх улс оронд биеэ үнэлэхийг хориглодог боловч энэ нь биеэ үнэлэгчид байхгүй гэсэн ойлголт биш юм. Олон газарт нууц газруудыг нээж, хуулийг тойрч гаран, үйл ажилллагаа явуулах тохиолдол бий.  Энэхүү газрууд ихэвчлэн шоу тоглолт, уушийн газар, секси паб хэмээх нэрийн доор байрладаг аж. Харин зарим газар албан ёсоор зөвшөөрдөг. Тэгвэл Нидерланд, Тайланд, Филиппиний эмсийн хүрээлэнгийн бодит төрх ямар байдаг талаар сонирхъё.

Нидерланд

XVII зууны үеийн интерьер шийдэл бүхий тансаг зэрэглэлийн “Yab Yum” нь Амстердамын эртний түүхтэй хамгийн том эмсийн хүрээлэн юм. Хэдийгээр 2008 онд хаагдсан ч гэсэн 2013 онд үйл ажиллагаа явуулах эрхийг нь сэргээсэн гэнэ. Энэ хооронд музейн зориулалтаар ашиглагдаж байсан. “Yab Yum” нь Төвдөөр “Эцэг – Эх” гэсэн утгатай бөгөөд секс хийж байгаа эрэгтэй эмэгтэй бурхдыг дүрсэлсэн байдаг.

Амстердамын хамгийн шилдэг үйлчилгээтэй эмсийн хүрээлэн ази маягийн засал чимэглэлтэй байх нь элбэг бөгөөд захиалга хийхийн тулд утсаар ярихад л хангалттай ажээ. Жуулчид ийм газруудаар явах нээлттэй байдаг. Японы адил эмсийн хүрээлэнг “Улаан дэнлүүний газар” гэж нэрлэдэг.


Тайланд

Дэлхийн “Секс аялал жуулчлалын нийслэл” гэгддэг Тайландын хамгийн алдартай эмсийн хүрээлэнгийн нэг болох “Утопия” нь засал чимэглэлийн хувьд тансаг зочид буудал мэт харагддаг ч үнэндээ зочид буудал биш биеэ үнэлэлтийг дэмждэг том газар юм. Энэ газар нь Бангкокын зугаа цэнгэлийн төв бөгөөд 4 давхар байранд эмсийн хүрээлэн, тайчих үзүүлбэр, бар зэрэг зүйлс байдаг.

Тайландын “Utopia”, “La Belle” нь эмсийн хүрээлэнгийн сүлжээ ажээ. Бангкокийн зугаа цэнгэлийн томоохон цогцолбор “La Belle” эмсийн хүрээлэнд дунджаар 23 настай бүсгүйчүүд ажилладаг. “Utopia” руу ороход бүдэг гэрэлтэй танхим угтдаг аж.

Филиппин

Манилагийн “Цэнхэр талбай” гэж нэрлэдэг эмсийн хүрээлэнгийн газруудад Европ эр Филиппин бүсгүйтэй дотно яриа өрнүүлж байхыг харах нийтлэг аж. Филиппинд эмсийн хүрээлэнгийн бүсгүйчүүдийг “Angels” гэж нэрлэдэг.

Тэд эрчүүдийн нас хэд байх, нийгэм дэх байр суурь нь ямар эсэхийг тоодоггүй. Эрчүүд хүйтнээр үлээх агааржуулагчтай өрөөнүүдэд үйлчилгээ авдаг.

 


Санал болгох мэдээ

Э.Пүрэвжаргал: Жүжигчин хүн ер нь эротик, адал явдал, түүхэн гээд бүхий л дүрд хувирч чаддаг байх ёстой гэж боддог

Ихэвчлэн эмэгтэйлэг, танхил бүсгүйн дүрийг чадварлаг бүтээдэг үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй бол Э.Пүрэвжаргал.“30 өдөр 30 секс” …