Японы XX-р зууны үеийн сексийн соёл

Япон улс 250 жил гадны улсуудаас хаалттай байсан. Энэ хугацаанд өөрсдийн гэсэн сексийн талаарх уламжлалыг хадгалсан байдаг. Энэ нь өөр орны хүмүүс ойлгоход тийм ч амаргүй. Ялангуяа Европынхон. 1930 онд Японд үнсэлцэж буй хосын гантиган хөшөөг үзэсгэлэнд гаргажээ. Гэтэл Япончууд хосын нүцгэн дүр бус, харин үнсэлцэж буй дүрийг нь харж чадахгүй байв. Зарим хүн зохион байгуулагчдаас үзмэрийг даавуугаар бүтээхийг хүртэл шаардсан байна.

Япончууд гадны улсуудтай харилцаж эхлэх үед Европын уран зохиол Нарны улс руу “асгарч” эхлэв. Орчуулагчид тухайлсан зохиол дээрх “үнсэлт” гэх мэт үгийг хэрхэн орчуулахаа мэдэхгүй байв. Жишээ нь “Чамаас үнсэлт авсан” гэхийг “чиний уруулыг долоосон” хэмээн орчуулсан. Гэтэл гэрлэлтийн нас Японд одоо үетэй харьцуулахад залуу байсан. 17-р зуунд хөвгүүдийг 15 насанд нь, охидыг 13 насанд нь гэрлүүлж байв.

Мөн Киото, Эдо, Осака хотод эрэгтэй, эмэгтэй хүмүүс биеэ үнэлэх явдал их байсан. 1893 онд 9,000 эмэгтэй биеэ үнэлж байв. Эртнээс нас биед хүрсэн эрчүүд, залуу охидыг мөнгөөр хөлслөн, өөрийн хүслийг хангаж, үүнийгээ “төлбөртэй болзоо” хэмээн нэрлэдэг байжээ.

Японы энэхүү сексийн зан үйлийг “Шөнөөр гэтэгч” хэмээн нэрлэдэг бөгөөд үл таних эр, залуу бүсгүйн өрөөнд шөнөөр гэтэж ороод унтаж байхад нь хурьцал үйлддэг байна. Хэрвээ бүсгүй ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэхгүй, эсвэл нойрноосоо сэрэхгүй бол тэд ажлаа үүр цайтал үргэлжлүүлнэ. Харин залуу, бүсгүйд царайгаа харуулалгүй, гэгээ орохоос өмнө өрөөнөөс сэм гарах учиртай.

Ёоба нь бүсгүйтэй хуримаа хийхийг хүсэж буй залуу, өөрийн харилцааг тодорхой болгохын тулд ийнхүү бүсгүйн өрөөнд нууцаар ордог байна. Хурьцалд орсон л бол тэд маргааш нь гэрлэх ёстой. Харин үгүй бол хурим болохгүй аж. Нэг ёсондоо эрчүүд бүсгүйгээ өвөртөө оруулж чадсанаар түүнийг эхнэрээ болгож болно гэсэн үг юм.

 


Санал болгох мэдээ

Э.Пүрэвжаргал: Жүжигчин хүн ер нь эротик, адал явдал, түүхэн гээд бүхий л дүрд хувирч чаддаг байх ёстой гэж боддог

Ихэвчлэн эмэгтэйлэг, танхил бүсгүйн дүрийг чадварлаг бүтээдэг үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй бол Э.Пүрэвжаргал.“30 өдөр 30 секс” …