Алтайн уулсаас 2,000 жилийн настай занданшуулсан шарил олджээ

Монгол, Солонгосын археологичдын хамтарсан баг Алтайн уулсаас түүхийн чухал олдвор болох 2,000 жилийн настай занданшуулсан шарил олжээ. Хятад үндэсний хувцастай байснаас харахад Хятад хүн гэж харагдаж байгаа уг занданшуулсан шарил буюу муммиг 2,000 гаруй жилийн настай гэж үзээд байна.

Алтайн уулсын ойролцоох Шивээт гэх газраас олдсон уг муммиг археологичид 156-170 см өндөртэй эрэгтэй хүн гэсэн. Торгоны замаар явж байсан худалдаачин, эсвэл Монголд амьдарч байсан Хятадын цагаач иргэн аль нь болохыг хараахан тогтоогоогүй.

Одоогоор Монголын Археологийн Судалгааны Хүрээлэнд байгаа уг занданшуулсан шарилыг нарийвчлан судлахын тулд Өмнөд Солонгос руу илгээхээр төлөвлөөд байгаа ажээ.

 


Санал болгох мэдээ

Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …