“Гоёл 2018” наадмын шинэхэн топ модель хэн байв?

Шилмэл загвар агентлагаас зохион байгуулж буй “Гоёл 2018” наадмын шилдгүүд өчигдөр тодорлоо. Энэ жилийн наадмын топ моделиор загвар өмсөгч Т.Халиун тодорсон билээ. Тус наадмын тэргүүн дээд шагналыг анхны топ моделиудын нэг Д.Одгэрэл шагнал гардуулсан байна.

Шинэхэн топ модель Т.Халиунаагийн хувьд БНХАУ-д суралцсан орчуулагч мэргэжилтэй бөгөөд загварын тайзнаа 17 жил алхаж байгаа туршлагатай загвар өмсөгчдийн нэг юм. Тэрбээр шагнал хүртсэнийхээ дараа “Би анх 2000 оноос 13-14 настайгаасаа загвар өмсөж эхэлсэн. Одоо 17 жилийн дараа би топ моделийн шагналыг хүртлээ. Энэ нь надад асар их хүч хөдөлмөр, тэвчээрээр ирсэн шагнал. Маш их баяртай байна. Би энэ жил “Гоёл” наадамдаа орохгүй дээ гэсэн бодолтой байсан.

Миний хүндэлж явдаг хамгийн том тэмцээн учраас оръё гэж шийдээд ортол ингээд шагнал авчихлаа. Үнэхээр гайхалтай сайхан байна. Баяраас минь хуваалцсан та бүхэнд баярлалаа” гэж сэтгэгдлээсээ хуваалцлаа.


Санал болгох мэдээ

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн …