Шөнийн цагаар таксинд суусан эмэгтэйчүүдийг бүлэглэн дээрэмддэг байжээ

gemt hereg

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай ажилласны дүнд эмэгтэйчүүдэд хүч хэрэглэн дээрэмддэг бүлэг этгээдийг илрүүлж, саатуулан шалгаж байна.
Уг хэргийг Улаанбаатар хотын харьяат 20-22 насны А, Б, Г нар бүлэглэн шөнийн цагаар таксинд явж байхдаа бар цэнгээний газрын үүдэнд зогсоод согтууруулах ундаа хэрэглэсэн эмэгтэйчүүдийг гэрэлтүүлэггүй, хүний хөл багатай харанхуй гудамжинд аваачин гар цүнх, бэлэн мөнгө, үнэт эдлэл зэрэг эд зүйлийг нь дээрэмддэг байсан гэж мэдүүлжээ. Гэмт этгээдүүдийн хоёр нь эрхэлсэн тодорхой ажилгүй, нэг нь дээд сургуульд сурдаг бөгөөд эхнэр хүүхдийн хамт амьдардаг 20-22 насны залуус аж.
Цагдаагийн байгууллагад уг хэргийн зарим хохирогч гомдол мэдээлэл ирүүлээгүй учир хохирогчдыг олж тогтоох ажиллагааг явуулж байна. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандан, мэдээлэл өгч хамтран ажиллана уу.
Иймд охид, эмэгтэйчүүд шөнө оройн цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, баталгаатай такси үйлчилгээгээр үйлчлүүлэх, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна гэж мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …