Жастин Бибер, Селена Гомез нар удахгүй гэрлэх үү?

Дөрвөн жилийн хугацаанд үерхээд 2014 онд салаад байсан дуучин Жастин Бибер, Селена Гомез нар энэ оны 10-р сараас эхлэн хэд хэдэн удаа цагаа хамтдаа өнгөрүүлснээр эргэж нийлсэн болох нь баттай болсон билээ.

Тэгвэл “Life&Style” сэтгүүлд тэднийг хамтдаа амьдарч эхлэхээ тэсэн ядан хүлээж байгаа ба Калифорнид амьдрах шинэ байр хайж байгаа тухай ойрын эх сурвалж нь мэдээлсэн байна. Энэ нь Селенагийн санаа байсан бөгөөд Бибер дуртай хүлээж авсан гэнэ.

Тэгвэл “Us Weekly”-д Жастин Бибер Селенатай ойрын хугацаанд гэрлэх хүсэлтэй байгаа гэж бичсэн бол “HollywoodLife”-т Бибер өнгөрсөнд хийсэн алдаандаа харамсаж Селенад илүү их зүйл хийж өгөхийг хүсэх болсон талаар бичжээ.

 


Санал болгох мэдээ

Жастин Бибер мерседес бенз машинаа Зул сарын баярт зориулж чимэглэжээ

23 настай дуучин Жастин Бибер өөрийн мерседес бенз  G-Class SUV загварын машинаа Зул сарын баярт …