Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н. Түвшинбаярт“ Чингис хаан” одон гардууллаа

Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын өдөр өвлийн тэргүүн сарын шинийн 1 өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаярт  “Чингис хаан” одонг гардууллаа.  Найдангийн Түвшинбаяр нь Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртсэн 11 дэх хүн болж байна.

Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэгсэд:

Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор 2005 оноос өнөөдрийг хүртэл  нийт 10 хүнийг шагнасан бөгөөд 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат,

2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав нарыг шагнаж 2007, 2008 онд тасарчээ.

2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн,

2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж,

2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди,

2012 онд УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл,

2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном,

2014 онд нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай,

2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо,

2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар нар үүний өмнө энэхүү эрхэм дээд шагналын эзэд болсон юм.

Г.Нараа

 


Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …