60 тэрбумын авторын балаг үргэлжилсээр байна

Замын цагдаагийн газрын урд байрлах Дүнжингарав хотхоны баруун талд орших *Home Plaza*-д НИТХ-ын дарга асан Ц.Сандуйгийн эзэмшлийн *Mint* баар үйл ажиллагаагаа явуулдаг.

Ц.Сандуйгийн эзэмшлийн Минт баар 3 жилийн ойгоороо эгээтэй нь төрийн одон медаль шиг ойн тэмдэгийг үйлчлүүлэгч нартаа олгож, олны элэг доог, сошлийн сэдэв болж байсан цаг  саяхан.

Энэ удаа холбогдох хууль дүрэм зөрчин авто замын голд  барьсан НОМЕ Plaza-ийн асуудлыг түр орхиод  нийслэлийн хөгжил дэвшилд саад болсон Ц.Сандуйгийн бас нэгэн баригдаж дуусч байгаа шинэ  обьектын тухай өгүүлье.

Замын цагдаагийн газрын баруун урд, төмөр замын презирын уулзварын зүүн хойд талд шинээр баригдаж байгаа 15 давхар барилгыг мөн л авто замтай тулгаж шахуу барьжээ.
Нийслэл хотын зам автомашины тоо даацаа даахгүй болсон энэ цаг үед авто замыг өргөтгөх, авто зам дээгүүр болон доогуур явган хүний гүүрэн болон нүхэн гарц  барих шаардлага алхам тутам тулгарч байдаг. Гэтэл Ц.Сандуй мэтийн эрх мэдэлтнүүдийн дур зоргоороо авирлан эрх мэдлээ хэтрүүлж  авто зам руу тулгаж барьсан ийм барилгыг яах ёстой вэ?

НИТХ-ын төлөөлөгч  Ц.Сандуйгийн энэ барилгын хувьд зам руу шахаж барьснаас болоод бас нэг  асуудалтай тулгараад байгаа гэнэ. Барилгын урд талаас нь авто зам дээгүүр давуулан БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр явган хүний гүүрэн зам барьж эхэлсэн боловч Ц.Сандуйгийн дээрх өндөр  барилгатай тулснаас болж, уг гүүрэн гарцын барилгын ажил тодорхойгүй хугацаагаар  зогссон байна.Үүнээс болж нэг бол Ц.Сандуй барилгынхаа урд хэсгийг хааж, хашаагаа цааш татах, нөгөө бол гүүрэн гарцны өндөр өртөгөөр бүтсэн зураг төслийн ажлыг дахин өөрчилж зардал сүйтгэл гаргах дээрээ тулсан гэнэ. Магадгүй үүнээс шалтгаалаад Хятад улсын буцалтгүй тусламжаар бариглах гүүрэн гарцын ажил бүр зогсохдоо ч тулвал хэн хариуцлагыг  нь хүлээх вэ?

Эрх мэдэлдээ тулгуурлан энэ мэтээр дур зоргоороо аашилж байгаа Ц.Сандуй мэтийн албан тушаалтнуудаас болж нийслэлийн иргэд хэдий болтлоо хохирсоор байх вэ?

 Ц.Бат

Эх сурвалж: Мэдээл.мн

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …