Малчин ааваа магтан дуулья

Дуучин Бямбасүрэнгийн Эрдэнэхүүгийн “Малчин ааваа магтан дуулъя” уран бүтээлийн анхны тоглолт Монгол бөхийн өргөөнөө 11-р сарын 9-ны өдөр ганцхан удаа тоглогдох гэж байна.  Энэ цаг үеийн Монголын урлагын хамгийн эрэлттэй нийтийн дууны салбарт нэгэн тод өнгө болон гялалзаж буй Төв аймгийн Заамар сумын харъяат  Б.Эрдэнэхүүгийн дуулсан дуу, уран бүтээлүүд нь хэдийнээ ард түмний сонорыг мялаасан, сонсох, даган дуулах дуртай дуунууд нь болжээ. Монгол бөхийн өргөөнд түүний тоглолтыг зорин ирсэн үзэгч бүхнийг уруул чимчигнэсэн намрын айргаар дайлж, билет авсан хүн бүрт тоглолтынхоо нэрээр нэрлэсэн цомгоо бэлэг болгон өгсөнөөр “Малчин ааваа магтан дуулъя” тоглолт  эхлэнэ.  Тоглолтод дуучны багш МУГЖ Ц.Төвшинтөгс, МУГЖ Ц.Ерөө, Ардын жүжигчин Д.Самбуу болон МУСТА Б.Энхмэнд, Э.Төрмандах, Д.Цогтбаяр, П.Жимсээ тэргүүтэй дуучид болон Үндэсний хөгжмийн Алтан ураг хамтлаг, Хошин элэглэлийн Пароди хамтлагууд оролцох юм. Мөн тоглолтын томоохон нууцыг задлахад тэрээр зорин ирсэн үзэгчдээсээ азтай аавын хүүд эмээлтэй, хазаартай морь бэлэглэх гэнэ шүү.


Санал болгох мэдээ

Ус ихээр тогтдог зарим байршлуудад ус зайлуулах шугам угсарчээ

2021 онд Геодези, усны барилга, байгууламжийн газраас ус ихээр тогтдог байршлуудын судалгааг гаргасан. Ингэхдээ дүүрэг, …