Орландо Блум эхнэрийн эрэлд гарчээ

Image result for orlando bloom

Холливуудын жүжигчин Орландо Блум өнгөрсөн долоо хоногт өгсөн ярилцлагадаа эхнэр хайж байна, эхнэртэй болох цаг болсон хэмээн ярьжээ. Тэрбээр өнгөрсөн жил дуучин Кэти Пэрригээс салсны дараа Алтан Бөмбөрцөг кино наадмын үеэр жүжигчин Нина Доброевтэй болзож эхэлсэн аж. Гэвч энэ харилцаа удаан үргэлжлээгүй бөгөөд салсандаа харамсаж байна гэж хэлсэн байдаг. Үүнээс хойш хайр сэтгэлийн асуудалд төдийлөн орооцолдоогүй боловч Орланда Блум эхнэртэй болох хүсэлтэй гэдгээ олон нийтэд хүргэлээ. Тэрбээр 2013 онд Викториа Секретийн загвар өмсөгч Миранда Кертэй гэрлэж хүүтэй болсон билээ. Харамсалтай нь хосууд гурван жил хамт амьдарсны дараа салах өргөдлөө шүүхэд өгсөн юм. Өдгөө жүжигчин залуу дахин хайр сэтгэлийн харилцаа эхлүүлэхээр зэхэж байна.


Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” киноны эхний бүлгийн 9 анги үзэгчдийн хүртээл боллоо

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” 16  ангит кино бүтээсэн бөгөөд  киноны эхний бүлгийн 9 …