Торгуулиа барагдуулахгүй байгаа нефть импортлогч компаниудыг битүүмжилжээ

2ea4a999e3330e41big

Өнөөдөр ШӨХТГ-аас нефть импортлогч компаниудтай холбоотой мэдээлэл өглөө. Тодруулбал, “Нефть импортлогчдын” 17 тэрбумын торгуулийг албадан төлүүлэх шийдвэр гаргасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хохирлыг барагдуулах арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд “Магнай трейд”, “М-Ойл” болон “Ойнбирж” компаниуд мөнгөн торгуулийн эхний хэсгийг барагдуулаад байгаа ажээ.

Харин “Шунхлай”, “Петрожамп” компаниуд торгуулиа төлөхгүй байгаа тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас “Шунхлай” компанийн шатахуун түгээх зургаан станцыг битүүмжилж, 19 тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон байна.

“М-Ойл” компанийн Баянзүрх дүүрэгт байрлалтай 5500 кв.метр талбай бүхий газар, мөн Lexus-470, Lexus-570 маркийн автомашиныг битүүмжилжээ.

“Ойнбирж” компанийн Сүхбаатар, Баянзүрх, Налайх дүүрэгт байршилтай шатахуун түгээх дөрвөн станцын захиран зарцуулах эрхийг гуравдугаар сарын 1-нээс түдгэлзүүлжээ.

“Петрожамп” компанийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байна. “Магнай трейд” -ийн Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт байрлалтай дөрвөн үл хөдлөх хөрөнгө, шатахуун түгээх гурван станц, оффисийн зориулалттай 12 давхар барилгыг битүүмжилж, 30 тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон байна.

Л.Бадрах.ugluu.mn

 

Холбоотой мэдээлэл

Comments are closed.