Билл Гейтс залуу насандаа цагдаад саатуулагдаж байв

Өдгөө 62 настай “Microsoft” корпорацын энэ эрхмийг танихгүй хүн байхгүй биз ээ. “Forbes” сэтгүүлийн гаргасан энэ оны  дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 89.9 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө жагссан. Тэрээр амжилтад хүрснээсээ хойш нийт 29.5 тэрбум ам.долларыг хандивт өгч байснаараа хувь хүмүүс дотроос 21-р зууны хамгийн том хандивлагчдын хоёрдугаарт орсон. Түүнийг алдаршуулсан компаниар нь л хүмүүс ихэвчлэн мэддэг. Мөн хувь хүн нь бас нэлээд өвөрмөц нэгэн юм. Ингээд түүний талаарх зарим зүйлсийг сонирхъё.

-Билл Гейтс ямар нэг гадаад хэл сурах оролдлого хийж байгаагүй.

-Тэр залуу насандаа бусдын л адил асуудалд орж байсан. 1977 онд Мексикт дүрэм зөрчиж, мөн үнэмлэхгүйгээр жолоо барьж байгаад саатуулагдаж байсан.

-Тэрээр сайн унтаж амардаг. Өдөрт доод тал нь долоон цаг унтдаг аж. Сайн унтаж үр бүтээмжтэй ажиллана гэж үздэг.

-Багаасаа ном унших хоббитой байж.

-Хийж байгаа зүйлдээ анхаарлаа бүрэн төвлөрүүлдэг.

-Тэрээр дэлхийн хамгийн баян хүмүүсийн тоонд ордог ч хүүхдүүддээ эд хөрөнгөөсөө багахан хувь л өвлүүлнэ гэдгээ хэлсэн байна. Тэднийг өөрийнхөө хөдөлмөрөөр мөнгө олох ёстой хэмээжээ.

-Тэр “McDonald’s”-ын бургерт их дуртай.

 


Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …