Ерөнхийлөгчийн “уянгын халилтай” хориг

Монгол улсын Ерөнхийлөгчийн хоригт дурдагдсан агуулга нь хийсвэрлэл ихтэй яруу найргийн өнгө аястай байгаа тухай шүүмжлэл ойрын хэдэн өдөрт их өрнөж байна. Тэрээр сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хориг тавьсан үндэслэлээ Монгол Улс дэд бүтэц, уул уурхайн салбар дахь ашиг сонирхол, авлигаар холбогдсон гучин гэр бүлийн хяналт дарангуйлалд бүрэн автлаа! хэмээн тайлбарласан байдаг. Гэтэл өмнөөс нь намынх нь гишүүн хүртэл ичиж байна гэдгээ олон нийтийн сүлжээнд илэрхийлээд байгаа.
Тухайлбал,  УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл: Ерөнхийлөгчийн албан бичигт 30 гэр бүл хэмээн бичиж, гарын үсэг зуруулж, байгаа нь хүний эрхийн талаар нойл багийн төрх юм. Хайран ерөнхийлөгч минь! гэж жиргэсэн байгаа юм.
Мөн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин: Төрийн толгой дээр байгаа хүн нь өөрийнхөө дур зоргоор хувийн захиас шиг юм бичиж болохгүй! Албан бичгийн агуулга нь ийм байгаад харамсч байна гэжээ.
1930 -аад оны хилмэгдүүлэлт ийм байдлаар эхэлсэн. Гэтэл орчин цагт төрийн эрх мэдэл дээр байгаа хэн ч гэсэн ийм аймшигтай махны машиныг эхлүүлж болохгүй! Асуудал байвал үндэслэлтэй, баримттай бичихгүй бол хоёр найз хоорондоо буу халж байгаа юм шиг төрийн ажлыг явуулах нь харамсалтай санагдсан гэж мэдэгдээд байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга олон зөвлөхтэй, тэдгээрийн хэн нь энэ албан бичгийн хэл найруулгыг хараагүй гэдэгт итгэхэд бэрх. Эсвэл тэдний боловсролын түвшин ийм хэмжээнд байна уу гэж хардах хүмүүс бас байна.

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …