Приянка Чопра бэлгийн хүчирхийллийн эсрэг тэмцэнэ гэв

Image result for priyanka chopra

Холливуудын найруулагч Харви Вейнштэйны бэлгийн хүчирхийллийн дуулиан тойрсон асуудлаар олон алдартнууд дуу хоолойгоо нэгтгэсэн билээ. Үүний нэг нь Болливуудын алдарт жүжигчин Приянка Чопра өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр өнгөрсөн пүрэв гарагт Elle сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Холливуудад ганцхан бэлгийн хүчирхийлэл үйлдэгддэг гэж ташаа ойлгож болохгүй. Энэтхэгт төдийгүй дэлхий даяар олон эмэгтэйчүүд хүчирхийллийн өмнө сөгдөж, эмэгтэйчүүдийг хүч чадалгүй болгож байна. Шударгаар хэлэхэд энэ бол зөвхөн Холливуудад тохиолддог асуудал биш. Олон мянган эмэгтэйчүүд ажлын байр тэр дундаа бүхий л салбарт эмэгтэйчүүд бэлгийн дарамтад өртдөг бөгөөд маш их харамсалтай байна. Бэлгийн хүчирхийллээс бусдыгаа хамгаалахын тулд хохирогч нар “Би ч гэсэн” тэмдэгтийг урдаа тавьж олон хүмүүст өөрт тохиолдсон хэргийн талаар хүргэн, дуу хоолойгоо нэгтгээсэй гэж хүсэж байна. Энэ бол хүчирхийллийн эсрэг тэмцэх эхний алхам юм” гэж ярилаа.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …