Алдартнууд 25 насандаа юу хийж байсан бэ?

Хүн бүрийн амжилтын хэмжүүр, түүнд хүрэх үнэ цэнэ ялгаатай. Зарим нь дардан замаар амжилтын оргилд хүрдэг бол өөр нэгэн нь унаж бүдэрч, өгсөж уруудсаар эцэст нь хүссэндээ хүрсэн түүх ч байдаг. Тухайлбал, эрх чөлөөт их гүрний лидер болохынхоо өмнө Дональд Трамп 25 насандаа эцгийнхээ үл хөдлөх хөрөнгийн бизнесийг өвлөн авчээ. Угаас чинээлэг орчинд төрж өссөн түүний амжилтын зам дардан байсан.

   Харин дизайнер Ральф Лорен 25 насандаа дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байв. Цэргийн албанаас халагдаж ирээд хувцасны дэлгүүрт ажиллаж байхдаа тэр өөрийгөө ирээдүйн саятан, загварын ертөнцийн чухал нэгэн болно гэдгээ төсөөлөө ч үгүй байсан гэдэг. Өдгөө дэлхийд нэр алдраа түгээсэн алдартнууд 25 насандаа юу хийж байсныг харцгаая. Та ч 25 настайдаа хэн байснаа санаарай.

ЖҮЖИГЧИН ЖЕННИФЕР ЛОУРЕНС ХЭДЭН САЯЫН ОРЛОГОТОЙ, ОСКАРЫН ШАГНАЛТАН БОЛСОН БАЙВ

Өдгөө 26 настай жүжигчин Женнифер Лоуренс 2016 онд 46 сая ам.долларын орлого олсноор Холливудын хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчнээр нэрлэгдсэн. Forbes сэтгүүлийн мэдээллээр тэр 2015 онд 52 саяын орлого олсон байна.

25 насандаа тэрбээр “Өлсгөлөн тулаан” киноны гурван цувралд тоглочихсон, бас хэдийн Оскар атгаад амжсан байв.

APPLE-ЫН СТИВ ЖОБС САЯТАН БОЛЧИХСОН БАЙВ

1980 оны арванхоёрдугаар сарын тэр нэг өдөр Apple Computer компанийн хувьцаа хөрөнгийн бирж дээр тавигдсан эхний өдрөө компанийн үнэлгээ 1,2 тэрбум ам.долларт хүрэв. Ингээд компанийг үүсгэн байгуулагчид нь баячууд болжээ. Стив Жобс тэдний нэг бөгөөд тэр үед 25 настай байсан юм.

Хожим тэр нэгэн ярилцлагадаа “Мөнгөөр амьдралаа сүйрүүлж хэзээ ч болохгүй” гэж ярьсан байдаг.

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДОНАЛЬД ТРАМП ЭЦГИЙНХЭЭ БИЗНЕСИЙГ ӨВЛӨН АВАВ

Трамп үл хөдлөх хөрөнгийн салбарт чамлахааргүй амжилт олсон, гүйлгээ ухаан сайтай бизнесмэн эрийн хүү болон мэндэлжээ. Багаасаа чинээлэг орчинд өсөж торнисон тэрбээр 25 насандаа Elizabeth Trump & Son нэртэй эцгийнхээ бизнесийг өвлөн авсан байна. Хожим тэрбээр компанийнхаа нэрийг Trump Organization болгон өөрчилжээ.

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …