Осолдож амиа алдсан дугуйчин залуу галд түлэгдсэн эрийн донор болжээ

Патрик Хардисон 2001 оны есдүгээр сард Миссиссиппид гарсан галыг сайн дураараа унтраалцаж яваад ноцтой түлэгдсэн аж. Царай, төрх нь өөр болсоны учир хүмүүсийн түүнд хандах хандлага эрс өөрчлөгдөж, гадуур гарахад ч хэцүү болсон.  Тэрээр 70 гаруй мэс засалд орсон байдаг. 2015 оны наймдугаар сард нүүр шилжүүлэн суулгах мэс засалд орсон байна.

Түүний донор нь харин 26 насандаа өөд болсон Дэвид хэмээх дугуйны механикч залуу ажээ. Дэвид дугуйн спортоор хичээллэж яваад осолдож өөд болсон ба гэр бүлийнхэн нь түүнийг Патрикын донор болохыг зөвшөөрсөн байдаг. Патрик хэлэхдээ “Би энэ хүмүүст үнэхээр их талархаж байна. Би үхлээс айхгүй байсан. Үхэх хамгийн муу зүйл биш гэж бодоход хүрээд байлаа. Харин одоо би шинэ нүүртэй, шинэ амьдралтай. Хүүхдүүдтэйгээ чөлөөтэй “DisneyLand” руу явж чадахаар болсон” гэжээ.

 

 

Б.Халиун

 

Холбоотой мэдээлэл

Comments are closed.