Шинэ Ерөнхий сайдын шийдвэрийг  Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат эсэргүүцсэн үү

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн долоо хоногт  албан ёсоор бүрэлдэж, анхны хуралдаанаа ӨРГӨТГӨСӨН байдлаар хийж, тус хурлаар цаг үеийн тулгамдсан асуудлууд болон 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл байдал хүндрэлтэй асуудлын талаар холбогдох яам тамгын газруудын мэдээллийг сонсож,  үүрэг чиглэлийг өгсөн билээ.

 Уг хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд гадаад томилолтой байгаа тул түүний орлогч Ж.Батбаясгалан оролцож Засгийн газрын гишүүдийн тавьсан асуултанд хариулт өгсөн бөгөөд Нийёслэлийн Засаг дарга С.Батболд өмнөх ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатаас болон шинэ Засгийн газрын ХЭГ-т хэлж мэдэгдэлгүй, зөвшөөрөл аваагүй нь холбогдох дүрэм журмыг зөрчсөн хариуцлагагүй үйлдэл болохыг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар анхааруулж байсны зэрэгцээ хууль зүйн сайд Ц.Нямдорж болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар хэлэхдээ,  “байгалийн зуд турханаас АЛБАН ТУШААЛТНУУД-ын Хариуцлагагүйн зуд улс орон, ард түмэнд илүү гарз хохирол учруулдаг юм шүү”  хэмээн хатуу анхааруулан бүх шатны төрийн албан хаагчдыг гадаад томилолтоо хязгаарлан зогсоохыг үүрэг болгосон.

Өнгөрсөн зуны ган гачигтай байдлаас шалтгаалан ихэнх нутгаар өвөлжилтийн байдал хүндрэх төлөвтэй байгаа юм. Үүнтэй холбогдуулан  Засгийн газрын зүгээс өвөлжилтийн бэлтгэл ажилд анхаарлаа хандуулан ажиллахыг бүх гатны засаг дарга нарт анхааруулсан.

Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат нь өвөлжилт хүндэрч болзошгүй энэ хариуцлагатай цаг үед хадлан тэжээл бэлтгэх, өвөлжилтийн бэлтгэл хангахын оронд удахгүй 11-р сард болох МАН-ын 28 дугаар Их хуралд өөрийн гэсэн баг бүрдүүлэх зорилгоор сумдын ЗДТГ-ын төрийн албан хаагчид болон багийн засаг дарга нар, намын гишүүдээ ээлж дараатайгаар Хятад улсын Манжуур, ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотууд руу аялал зугаалгад явуулсаар байгаа нь шинэ Ерөнхий сайд Засгийн газрын бодлого үйл ажиллагааг эсэргүүцэж байгааг илтгэн харуулж байна.

С.Насанбат даргын хувьд намын гишүүддээ ялгавартай ханддаг, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэхийг орон нутгийн хөгжлийн бодлогоос илүүд анхаардаг, авлига албан тушаалын хэрэгт нэг бус удаа шалгагдаж байсан гээд хэл ам байнга татлаж байдаг нэгэн бол энэ удаа шинэ Ерөнхий сайдын бодлогыг сөрж байгаа мэт төрийн албан хаагчдыг улс дамнуулан төрийн зардлаар зугаалуулж байгааг юу гэж ойлгох вэ?  Зарим хүмүүс түүний энэ үйлдлийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн  захиа даалгаврыг биелүүлж байгаа хэрэг гэж хардаж байна.

Түүнчлэн Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат гэх энэ эрхэм  саяхан буюу  10 сарын 17 ны өдөр Дархан хотын 56 ойг тохиолдуулан Дархан-Уул аймгийн нийт төрийн албан хаагчид болон багш, эмч нарын цалингаас бэлэн мөнгө татаж, тус зардлаар  мод тариулсан атлаа  олон нийтийн сүлжээнд төрийн албан хаагчид, багш эмч нарын цалингаас мөнгө татсан тухай мэдээлээгүйгээр барахгүй Засаг даргын тамгын газраас хариуцан хэрэгжүүлсэн ажил мэтээр  нийтэд мэдээлсэн нь олон хүний дургүйцлийг төрүүлжээ.

Ц.Бат

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …