Жүжигчин Г.Ундармаа киноныхоо нээлтэд болор шаахайгаар гангарав

Жүжигчин Г.Ундармаагийн “U Film” кино компанийн бүтээл “Single ladies” романтик инээдмийн киноны гуравдугаар анги энэ сарын 18-нд үзэгчдийн хүртээл боллоо.  Хоёр жилийн өмнө энэ киноны хоёрдугаар ангиар үзэгчидтэйгээ уулзаж өндөр үнэлэлт авч байсан билээ. Тэгвэл жүжигчин Г.Ундармаа, А.Туяа, О.Дөлгөөн нар дахин энэ киноны гол дүрд тоглож, ганц бие бүсгүйчүүдийн хөгжилтэй түүх хэрхэн үргэлжлэх нь тун сонирхолтой.

Ундармаа-н зураг.

Шинэ уран бүтээлийн агуулга нь  бүтэлгүй хайр дурлалаасаа болж шаналсан найзынхаа сэтгэл санааг засах гэж гурван найз бүсгүй хөдөөгийн замд жолоо залснаар бүх адал явдал эхэлнэ. Монгол орныхоо онгон дагшин байгалийг бахадсаар аялал таатай эхэлсэн ч замдаа төөрч Найман нуурын хөвөөнөө ирнэ. Шинэ газарт тал нутгийн гоо үзэсгэлэн, сайхан бүсгүйн 21 шинжийг агуулсан, уран цэцэн Хадаан бүсгүй, “жаргаадаг” залуу Жав, “юань” Юмжир, адуучин залуу Алтангэрэл гээд олон шинэ хүмүүстэй учирна. Тэдний дунд хайр дурлалын төлөөх тэмцэл, нэр төр, нөхөрлөлөө хамгаалсан тулаан хөгжилтэйгөөр үргэлжилнэ.

Ундармаа-н зураг.

Тэгвэл тус киноны нээлтийн үеэр нэгэн гайхалтай агшин тохиожээ. Тухайлбал жүжигчин Г.Ундармаагийн нөхөр гэргийдээ зориулан гар хийцийн үнсгэлжингийн болор шаахай бэлэглэсэн байжээ. Энэ тухайд цахим хуудастаа “Чи миний үнсгэлжин шүү гэж хэлээд гар хийцийн шигтгээтэй туфль бэлэглэсэн миний хань. Киноныхоо нээлтэд өмссөн” гэж бичсэн байна.

Tuya Altan-н зураг.

Санал болгох мэдээ

Бүжигчин З.Чингүүн “Gillette” брэндийн рекламд тогложээ

“Монгол HD” телевизийн “Намайг сонгооч” шоунд оролцсон гудамжны бүжигчин, влогчин З.Чингүүн эрчүүдийн шилдэг хэрэглээ болсон …