Секс хамтрагчаасаа уйдахгүй байх 10 чухал зөвлөгөө

Image result for sex partner

Хэдэн арван жилийн турш хамтдаа амьдарсан хосууд сексийн амьдралаасаа уйддаг гэлцдэг. Анх дурлалцаж байсан үеийнх шигээ тачаангуй, өрнүүн байх 10 дүрмийг Tne Sun сонин санал болгожээ.

1.Хосууд хайр сэтгэлийг амьдралынхаа чухал хэсэг гэж үздэг атлаа секс хийхэд ердөө 20 минут зарцуулах нь бий. Ажилдаа хариуцлагатай ханддаг шигээ сексийн амьдралдаа ч мөн адил өндөр шаардлага тавьж сур.

2.Нөхөр нь долоо хоногт дөрвөн удаа, харин эхнэр нь нэг л удаа загас наадуулахыг хүсэж болно. Гэтэл эл сэдвээр өрнөсөн маргаан нь ихэвчлэн мухардалд оруулдаг. Тиймээс нээлттэй, илэн далангүй ярилцаж байгаарай.

3.Маргаан, зөрчилдөөнгүй амьдрал гэж байхгүй. Эмэгтэйчүүд эр нөхөртэйгээ муудалцаж, түүнд сэтгэл дундуур байгаа үедээ секс хийж чаддаггүй. Гэтэл ялихгүй хэрүүл маргаанаас болж хосуудын сексийн харилцаанд сөрөг хаалт бий болчихдог гэдгийг санаж яв.

4.Жилд нэг удаа амралт зугаалгаар явж, ханьтайгаа аль болох олон цагийг хамтдаа өнгөрүүлэн, бие биеэ хайрлах боломжийг хай. Хосууд улам ойр дотно болохын тулд санаа бодол, хүсэл найдвар, айдас түгшүүрээ ч хуваалцах ёстой.

5. Албан ёсны гэр бүл болохоосоо өмнө хэрхэн болзож байснаа сана. Хаа нэг аятайхан газар очиж ярилцан сууж, бие биедээ дурлаж эхэлж байгаа мэтээр үдшийг романтик өнгөрүүл. Энэ нь сексийн амьдралыг төгөлдөр болгох сайхан боломж юм шүү.

6.Гэнэтийн бэлэг барих нь хос хоёрыг улам ойр дотно болгодог. Гэр орны аар саар ажлаас өөрсдийгөө бүрэн чөлөөлж, хундага дарсны ард үдшийг зугаатай өнгөрүүлсэн ч болно.

7.Иллэг хийж сурах нь гэр бүлийн хосуудад таашаал, ховорхон амралтыг бэлэглэдэг.

8.Нэгэн хэвийн харилцаагаа өөрчлөхийг хүсвэл зочны болон гал тогооныхоо өрөөнд секс хийхийн баяр баясгаланг ч  бас мэдрэх хэрэгтэй.

9.Хамтдаа усанд ор. Ханийнхаа нурууг угааж өгөх нь найрсаг үйлдэл төдийгүй, та хоёрын харилцааг итгэлтэй болгож өгнө.

10.Эхнэр, нөхрийн аль нэг нь таагүй зуршилтай байж болох. Энэ зуршил нь сексийн харилцааг холдуулах нь бий. Бие биенийхээ дутагдлыг засаж, хамтын амьдралаа “зүлгэж” өнгө оруулах нь амьдралын бас нэг утга учир нь юм шүү.

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. Anonymous says

    Xxx

Comments are closed.