Эмэгтэйчүүдийг жирэмслэлтээс хамгаалах эрчүүдийн арга

Эрчүүдийг жирэмслэлтээс сэргийлэх асуудалд санаа зовдоггүйд гайхах зүйлгүй. Гэхдээ хэрэв хүсвэл тэд хамтрагч эмэгтэйгээ хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэхэд чадлын хэрээр оролцох боломжтой. Үүний тулд эрчүүдэд зориулсан жирэмснээс сэргийлэх тусгай аргууд байдаг.

 Бэлгийн хавьтлаа таслах

Эрэгтэй нь дур тавих үедээ бэлэг эрхтэнээ эмэгтэйнхээ үтрээнээс гаргадаг. Гэхдээ энэ аргыг хамгийн найдваргүй арга гэж үздэг.

Бэлгэвч

Хамгийн их тархсан бєгєєд аюул багатай арга нь бэлгэвч хэрэглэх арга юм. Өндєр чанартай нимгэн резинээр хийсэн бэлгэвч нь хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх зогсохгүй бэлгийн замын халдвараас хамгаалдаг. Эртний ромчүүд гэрийн тэжээвэр амьтны гэдэсний хальс углаж, сэргэн мандалтын үеийн европчууд эм шингээсэн зотон даавуун уут хэрэглэдэг байсан гэхээр одоогийн эрчүүдийг илүү азтай гэж болно. Чанартай  бэлгэвчний савны гадна талд заавал электрон хяналтанд орсон тухай бичсэн байдаг. Бэлгэвч таваас илүүгvй жил хадгалагддаг. Хэрэглэсний дараа цонхоороо шидэж, эсвэл жорлонд руу хаях зэргээр хvрээлэн буй орчныг бохирдуулж болохгүй бөгөөд хогийн саванд хаях нь зvйтэй.

Суваг боох

Эрэгтэй хүний үр дамжуулах сувгийг боох хагалгааг “вазектоми” гэдэг. Ингэхдээ эр бэлгийн эсийг хоёр төмсөгнөєс дамжуулдаг үрийн сувгийг тасладаг. Вазектоми хийлгэснээс хойш нэг сар орчмын дараа эр хүн бүрэнүргүй болно. Хагалгаа нь нэлээд энгийн тул хүндрэл бараг гардаггүй. Эрэгтэй хvн үлдсэн амьдралынхаа туршид vр тогтоох боломжгүй болдог нь энэ аргын гол дутагдал байсан. Харин орчин үед “буцаах вазектоми” мэс засал бий болсон бєгєєд таслагдсан үр дамжуулах сувгийг сэргээн оёсноор эрэгтэй хүн дахин үр тогтоох чадвартай болдог байна. Ийм хагалгааны 90%-д нь үр тогтоох чадвар сэргэдэг. Мөн үр дамжуулах сувагт тусгайлан хийсэн бяцхан хавхлага тавиад түүнийг маш жижигхэн мэс заслаар хүсэлтийн дагуу онгойлгож, мєн дахин хаах төстэй арга ч байдаг. Хятадад хутгагүй вазектомын арга боловсруулсан бєгєєд бvх мэс засал 3-5мм урттай бяцхан зүслэгээр хийгддэг байна. Ийм маягаар жирэмслэлтээс сэргийлэх эрэгтэйчүүдэд зориулсан мэс заслын арга нь маш найдвартай, харьцангуй аюул багатай болж байна. Түүний дутагдалтай талууд нь гэвэл заавал мэс ажилбар шаардах ба буцааж болохгvй байх эрсдэл  юм.

Самурай арга

Энэ аргыг хамгийн өвөрмөц гэж болно. Эртний Японд сэдсэн энэ аргын дагуу эрэгтэй хүн 2 сарын турш өдөр бүр халуун (ойролцоогоор 40 хэм ) усанд  төмсгөө хэдэн минутын турш дүрэх ёстой. Үүний үр дүнд багаар
бодоход ойрын хагас жилдээ эцэг болохоос айх явдалгvй болдог байна. Хэвийн үед хуйхнаг -ын дулаан 36 хэмээс илүүгүй байдаг.  Төмсөгийг халаах vед  эр бэлгийн эс боловсруулалт алдагддаг.
Эх сурвалж emch.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …