Б.Чойжилсүрэн: Энэ онд бүх хүүхдийн мөнгийг олгоно

Холбоотой Зураг

УИХ-ын намрын  чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн хүүхдийн мөнгийг олгох талаар дурдлаа. Тэрбээр “ Төсвийн орлого 900 гаруй тэрбум төгрөгөөр давахаар ОУВС болон Засгийн газарт тооцсон. Үүний 489 тэрбумыг нэг удаагийн шинжтэй өр төлбөр гэх мэт зүйлд зарцуулахаар зохицуулалт хийлээ. Энэ онд бүх хүүхдийн мөнгийг олгоно. Тодотгол нэрээр 161.5 тэрбум төгрөг батлагдсан. Бүх хүүхдэд нэмж 105 тэрбум төгрөг олгох шаардлага байгаа” хэмээн ярилаа.

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …