“Сэтгүүл зүйн ёс зүйн форум” болж байна

Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл-н зураг.

Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хоёр дах удаагаа зохион байгуулж буй “Сэтгүүл зүйн ёс зүйн форум” /JEF 2017/ Туушин зочид буудалд болж байна. Тус форумд хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүд салбарынхаа хараат бус байдал, хэвлэн нийтлэх эрх чөлөө, редакцын бодлого, ёс зүйн алдаа, хэвлэлийн зөвлөлийн үйл ажиллагаа, санхүүжилт зэрэг сэдвийн дор санал бодлоо илэрхийлж шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо. Форумд хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, судлаач, сэтгүүлчид, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байгаа аж.

Уг хэлэлцүүлгийн хүрээнд сэтгүүлчийн өнөөгийн ёс зүйн байдал, хуулийн зохицуулалт, эрх зүйн зарим асуудлын дор хэлэлцэж байна. Тухайлбал хэвлэл мэдээллийн ёс зүйн асуудлыг хамарсан илтгэлүүд тавигдахаас гадна илтгэгчдээс асуулт асууж, хариулах байдлаар явагдаж байна.

Форумд оролцож буй илтгэгчдээс сайтуудын ёс зүйн хэм хэмжээ, түүнийг даган мөрдөх, оюуны өмчийг хэрхэн зохицуулах талаарх асуудлууд зонхилжээ. Үүний дараа илтгэл хэлэлцүүлэг үргэлжилсээр санал солилцох байдлаар оройн 18 цаг хүртэл үргэлжлэх юм. Төгсгөлд нь тус форумд оролцогч хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид нэгдэн тодорхой уриалга дэвшүүлж, холбогдох хууль санаачлагчид, мэргэжлийн байгууллагуудад уриалгыг хүргэхээр болжээ.

Санал болгох мэдээ

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалт энэ сарын 29-нд болно

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалтыг энэ сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна. Сургалт нь …