Охины орд:Дотны хүнтэйгээ болгоомжтой харьц

  ХОНЬ (3/21-4/19)

Амьдралын тухай бодол тодорхойгүй байна. Хайж байгаа зүйлээ олж зөв дүгнэлтэд хүрнэ. Урсгалаараа байж болохгүй. Гэр бүлдээ тэднийг баярлуулахаар зүйл хий. Хүнд итгэдэггүй, дотогшоо бодолтой улсын харьцаа муугаар эргэж садантайгаа муудаж болзошгүй.

ҮХЭР (4/20-5/20)

Бие бялдрын байдлаас таны амжилт хамаарна. Хэт их сууж ядаргаанд бүү ор. Биеэ бод. Янз бүрийн гимнастик дасгал хөдөлгөөн оролд. Найз нөхөд, хамаатан садан, нөлөө бүхий хүмүүсийн тусламж хэрэг болно. Холын аянд гарахаас зайлсхий. Мөнгөний асуудал дээр анхааралгүй байснаар хангалуун байдал тань дордох болно.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Дотоод ертөнцдөө анхаарлаа төвлөрүүлэх өдөр. Та бодлогошронгуй, дуугүй байх болно. Таны энэ тайван байдал урт хугацааны харьцаа тогтоох хүмүүсийн анхаарлыг татна. Бусдаас бүү хөндий бай. Сэтгэл санааны энэ байдлаа тэдэнтэй хуваалц.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Тааламжтай өдөр. Од эрхэсийн эерэг нөлөөгөөр өдрийн ажил амжилттай өнгөрч, ажлын дараа тайван амрах болно. Гэр орныхоо ажлыг хийж, байраа тохижуулан, чамин эд зүйлс худалдаж ав. Аян замд гарах юм бол замын хань сэтгэлийн амгалан байдалд тань саад болохгүй.

АРСЛАН (7/23-8/22)   

Өнөөдөр та хайр сэтгэлээр, бие махбодь энергиэр дүүрэн байна. Энэ нь гэр бүлийнхэн эсвэл хайрттайгаа харьцаагаа сайжруулахад туслана. Зөрчил маргааны шалтгаан нь таны биеэ ихэд бодсон, амиа хичээсэн зан чанар гэдгийг ухамсарлах хэрэгтэйг од эрхэс зөвлөж байна.

ОХИН (8/23-9/22)

Дотны хүнтэйгээ болгоомжтой харьц. Спортоор хичээллэх болон жолооны ард анхааралтай бай. Таны бие биеэ үгүйсгэгч чанар нь дээд хэмжээнд хүртэл ширүүсч, хувиа бодсон хүсэл эзэмдэх болно. Их мөнгөтэй байж аль болох тайланг бусдаас хамааралгүй амьдрах бололтой.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс өөр бүс нутгийн түншүүд эсвэл гадаадын түншүүдээсээ хэд хэдэн сонирхолтой санал хүлээн авна, Алсдаа энэ нь ажил хэргийг тань шинэ түвшинд гаргана. Хамтын ажиллагааны нөхцлөө тохиролцохдоо баримт бичгүүдэд туйлын анхааралтай ханд. Эс тэгвээс бэрхшээл хүндрэл учирч магадгүй.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Энэ өдрийг гэр бүлдээ бүтнээр нь зориулж, хосуудын харьцаа нөхөрсөг дотно байна. Гэр бүлийн тохилог, тансаг байдлаа үнэлж чадвал гэр бүлийн харьцаа бат бөх байх болно. Зарим жижигхэн зүйлийг үл тооцвол та өө сэвгүй сайн хань байж чадахаар байна.

НУМ (11/22-12/21)

Тэсвэр тэвчээр хатуужилтай бай. Хүнд бүү уруу татагд. Уулзалтаа хойшлуул. Ажилдаа анхаарал тавь. Асуудлыг хэвшмэл бус аргаар шийдэхийг хичээ. Салхинд гарч ой модоор зугаал. Унтахынхаа өмнө угаал үйлдэж хүйтэн усанд орвол сайн.

МАТАР (12/22-1/19)

Энэ өдөр туссан өвчин бие махбодийг тань дотроос нь тамирдуулж, өмнө нь өвдөж байгаагүй өөр эрхтэн өвчлөх болно. Энэ өдөр хоол хүнснээс болж хордлого эсвэл өвчин дахин хүрэх магадлалтай. Амжилттай эмчилгээний үндэс нь хоолоо сойх эсвэл мацаг барих явдал юм. Жимс, өвсний ханд хэрэглэ.

ХУМХ (1/20-2/18)

Хайр дурлалын болон сексийн амьдрал идэвхтэй бус байна. Харин дараа өдрүүдэд хувь заяа таныг шинэ танилуудтай болгоно. Таны сэтгэл зүрхийг эзэмдсэн жинхэнэ дурлал байж болзошгүй. Сексийн харилцаанд орохоос бүү татгалз.

ЗАГАС (2/19-3/20)

Энэ өдөр шинэ өөрчлөлт авч ирнэ. Амралтын өдрөөрөө ажил хэргээ бодохгүй сайн амрах хэрэгтэй. Та хайр сэтгэлийнхээ төлөө зүтгэх хэрэгтэй. Хэрэв урьтаж туршлагагүй бол сэтгэл зүйн зайны эмчилгаэ хийлгээд хэрэггүй. Амьдралын эрч хүч дутагдана. Ханиад хүрч, ходоод гэдэс хямарч магадгүй.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.