Кино урлагийн шилдгүүдийг шалгаруулах Оскар-ын 90 дэх удаагийн наадам хэдхэн сарын дараа болно. Яг одоо кино бүтээгчдийн дунд өрсөлдөөн ид өрнөж буй. Энэ жилийн Оскарын эзэн болох магадлалтай зарим киног танилцуулж байна.
Венецийн кино наадамд хамгийн их шуугиан тарьсан Даррен Аронофскийн Ээж кино академийн шүүгчдийн сонирхлыг ихээхэн татлаа. Уг кино нэлээдгүй зөрчилдөөнтэй бүтээл гэж хэлж болно. Гол дүрд тоглосон Женнифер Лауренс эл кинонд тоглосон дүрээрээ шилдэг эмэгтэй жүжигчин номинацад тав дах удаагаа нэр дэвших магадлалтай гэнэ. Хамгийн олон номинацад шалгарах магадлалтай киногоор үзэгч шүүмжлэгчид найруулагч Кристофер Ноланы дайны сэдэвтэй Dunkirk киног нэрлэж байна. Түүнчлэн энэ жилийн Каннын кино наадмаас шилдэг найруулагчаар шалгарсан Соффия Коппола, Кэтрин Бигелоу нар өрсөлдөх магадлал өндөр байна.

Mandatory Credit: Photo by Jim Smeal/BEI/Shutterstock (8434888gy)
Mahershala Ali, Emma Stone, Viola Davis and Casey Affleck
89th Annual Academy Awards, Press Room, Los Angeles, USA - 26 Feb 2017