Монголын сайтын Холбоо “Сэтгүүлчийн ёс зүй ” сэдэвт сургалт зохион байгууллаа

Монголын сайтын холбоо, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл, Германы DW академи хамтран өнөөдөр сайтын сэтгүүлч, удирдлагуудад сургалт зохион байгууллаа. Сургалтыг олон улсын сургагч ноён Манфред Протце удирдан явуулж, ХБНГУ-ын Дойче Веллэгийн олон улсын харилцааны хэлтсийн дарга ноён Клаус Бэргмэнн оролцлоо. Энэ үеэр Германы хэвлэлийн зөвлөлийн гишүүн ноён Менфред Протце сэтгүүлчдэд ёс зүйн асуудал болон бусад тулгамдсан асуудлын талаар яриа өрнүүлж жишээнд дурдан ярилаа.

Доктор ноён Менфред Протце хэлэхдээ “Та бүхэнтэй уулзаж буйд маш их баяртай байна. Би нэгэн жишээ дурдахад Герман улс хэвлэлийн эрх чөлөөнд амархан хүрээгүй. Түүнд хүрэхийн тулд маш олон жил тэмцэж байж хэвлэлийн эрх чөлөөг тунхагласан. Дэлхийн хоёрдугаар дайн өндөрлөсний дараа хэн ч бидэнд сэтгүүлзүйг хэрхэн хийх талаар зааж сургаагүй. Гэхдээ өнөө үед сэтгүүлч хүн ёс зүйн хэм хэмжээг мөрдөн ажиллах ёстойг бид үлгэрлэн харуулж байна. Ганцхан сэтгүүлчийн алдаанаас болоод тухайн хэвлэл мэдээллийн үнэ цэнэ унаж ард иргэдийн хэвлэл мэдээлэлд итгэх итгэл алдардаг. Сэтгүүлзүйг чанаржуулах хэд хэдэн алхам бий. Жишээлбэл энэ салбарт мэргэжлийн тоглогч байж хамгийн түрүүнд сайн сургаж бэлтгэгдсэн  мэргэжилтэн байх хэрэг тулгарч байна. Түүгээр ч  зогсохгүй сэтгүүлчийн гол үүрэг бол нийгэмд болж буй үйл явдалд шүүмжлэлтэйгээр хандах үүрэгтэй. Мөн ардчиллыг бат бөх байлгах үүднээс сэтгүүлчид тууштай, тэнцвэртэй мэдээлэл хүргэх нь чухал. Миний ажигласнаар Монголын сэтгүүлзүйд ёс зүйн хэд хэдэн алдаа түгээмэл гардаг. Эхнийх нь эх сурвалжыг сайтар шалгаж үзэх, хувийн асуудлыг хэт их хөндөн тавихгүй зэрэг асуудлыг Монголын редакциудад огт байхгүй байна” хэмээн онцоллоо.

Санал болгох мэдээ

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалт энэ сарын 29-нд болно

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалтыг энэ сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна. Сургалт нь …