Хью Хефнерийг Мэрилэн Монрогийн хажууд оршуулна

Дэлхийн хамгийн их уншигчтай “Play Boy” сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хефнер 91 насандаа таалал төгссөн тухай бид мэдээлсэн.  Хью Хефнерийг Лос-Анжелес хотын Уэйствуд Мэморил парк-д оршуулах юм. 

TMZ-ийн мэдээлснээр нэрт жүжигчин Мэрилон Монрогийн хажууд оршуулах аж.  “Play Boy” сэтгүүлийн анхны дугаарт Мэрилин Монрогийн нүүр зурагтай хэвлэгдсэн дугаар 50 мянган хувь борлогдож түүхэн амжилт тогтоосон юм. 

Хью Хефнер  намайг нас барахаар Мэрилин Монрогийн хажууд оршуулаарай гэж захиж 1992 онд  Мэрилин Монрогийн  оршуулгын хажууд 75 мянган доллароор  газар худалдаж авчээ.

Хью Хефнер нэгэн ярилцлагадаа “Мэрилин Монротой уулзсан мөч миний сэтгэлээс хэзээ ч гардаггүй” хэмээн хуваалцаж байжээ. 

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …