“Maroon 5” хамтлагийн дуучин Адам Левин хоёр дах хүүхдээ хүлээж байна

Edutainment TV-н зураг.

Алдарт амьд хөгжмийн хамтлагуудын нэг “Maroon 5” хамтлагийн гоцлол дуучин Адам Левин хоёр дах хүүхдээ хүлээж байна. Түүний үзэсгэлэнт гэргийг Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэр Бехати Принсло гэдгийг дэлхий дахин мэднэ. Залуу хос таван жилийн өмнө болзож, 2012 оны аравдугаар сард өөрсдийн харилцааг албан ёсоор зарлаж байсан түүхтэй. Тэд 2013 оны долдугаар сүй тавих ёслолоо хийж өнгөрсөн онд анхны охин Дасти Роузыг өлгийдөн авч байсан. Саяхан хосууд Инстаграмаар дамжуулан дахин бүл нэмж буй талаар мэдээлжээ. Ингэхдээ Бехати Принсло том гэдэстэй зургаан хийн тайлбарт “хоёрдугаар үе” хэмээн нийтэлсэн байна.

Edutainment TV-н зураг.

Санал болгох мэдээ

“Күнфү Панда 4” хүүхэлдэй кино тасалбарын борлуулалтаараа тэргүүлжээ

“DreamWorks” компанийн бүтээл Күнфү Панда хүүхэлдэйн киноны дөрөвдүгээр анги нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо Хойд Америкийн …