Болливүүдийн үзэсгэлэнт бүсгүй Прити Зинта

Энэтхэгийн жүжигчин  Прити Зинта 1974  оны 1-р сарын 31 -нд төржээ.  Прити Зинта  “Love in First Eyes” кинонд анхныхаа  гол  дүрийг  бүтээсэн  Болливүүдийн   жүжигчин юм. 2003 онд” Tomorrow Will Come or Not” киногоор  шилдэг эмэгтэй жүжигчний  шагнал хүртжээ. Тэрбээр жүжиглэхээс гадна телевизийн томоохон нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажилладаг байна.

2016 оны 3-р сарын 1-нд Прити Зинта  Лос Анжелесын санхүүгийн зөвлөх Гене Гайдентай гэрлэсэн юм.

 Прити Зинтигийн 2004 онд тоглосон  Вийр Заара хоёр кино тус оны хамгийн их орлоготой кино болсон юм.Вийр Заара хоёр кинонд Энэтхэг, Пакистаны дайсагнасан цаг үед Энэтхэгийн нисэх хүчний аврагч эр Вийр Пратаб Сингх, Пакистаны улс төрчийн охин Зааяа Хаяат Хаан хоёр учран дурлалцаж, бусдын башир арганд унаж салах боловч хэн хэндээ үнэнч байснаар Пакистаны өмгөөлөгч хүүхэн Саамияа Сиддикуйн чармайлтаар 20 жилийн дараа эргэн уулзах янаг дурлалын үлгэр өрнөдөг юм.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.