KEY SKILLS – Ажлын байран дахь харилцааны ур чадварын сургалт

Сургалтын зорилго: Ажлын байран дахь харилцааны тухай сэтгэл зүйн мэдлэг олгосны үндсэн дээр, оролцогчдод үр дүнтэй харилцааны дадлыг бий болгож, ажилдаа амжилт гаргахад туслах

Сургалтын хамрах хүрээ: Байгууллагын хүний нөөц, олон нийттэй харилцах албаны мэргэжилтнүүд, менежерүүд, амжилт гаргахыг хүсэгч хэн бүхэн.

Онцлог: Энэхүү сургалт нь практик чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн сэтгэл зүйн трейнинг хэлбэрээр явагддаг тул суралцагчдыг сэдэлжүүлж, идэвхтэй оролцуулдаг. Ажлын байран дахь харилцааг загварчилсан дүрт тоглоом, хосоороо ажиллах кейс, интерактив лекц зэрэг нь суралцагчийн харилцааны ур чадварыг хөгжүүлж бодит үр дүнд хүрэх болно.

Оролцогчийн хүртэх үр дүн:  

  • Ажлын байранд бусдыг ойлгож, өөрийгөө зөв илэрхийлэх чадвартай болно.
  • Тодорхой нөхцөлүүдэд харилцааны саад бэрхшээлүүдийг даван туулах зөв арга барилыг эзэмшинэ.
  • Зөрчил маргааныг бүтээлчээр шийдвэрлэх мэдлэг, ур чадвартай болно.
  • Уур бухимдлаа удирдан чиглүүлж, эерэг харилцааны ур чадварыг олж авна.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР


Хичээл 1. Ажлын байран дахь харилцаа  

  • Үгэн харилцааны ур чадварууд
  • Сонсох чадвар – Харилцааны түлхүүр
  • Биеийн хэл буюу үгэн бус харилцааг ойлгох, зөв хэрэглэх нь

Хичээл 2. Харилцааны саад бэрхшээлүүд

  • Ажлын байран дахь харилцааны буруу дадлууд түүнийг өөрчлөх нь
  • Ажлын байран дахь зөрчил маргаан шийдвэрлэх үр дүнтэй аргууд
  • Бусдад нөлөөлөх техникүүд

Хичээл 3. Ажлын байран дахь стресс, түүнийг шийдвэрлэх нь

  • Уур бухимдлыг удирдах алхмууд
  • Уур бухимдалтай ажилтантай харилцах нь
  • Өөртөө итгэлтэй зан байдлын төрлүүд ( татгалзал, гуйлт, санал шүүмжлэл)

Сургалт 2017 оны 09-р сарын 27-ноос 29-ний өдрүүдэд 18:00-21:00 хооронд зохион байгуулагдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70001123,94061123 утсаар лавлана уу.

Цахимаар бүртгүүлэх бол доорх зураг дээр дарна уу.

 

Холбоотой мэдээлэл

Comments are closed.