Ховд:ОУХМ Л. Мягмарсүрэнгийн нэрэмжит шатрын тэмцээн болов

Монгол Улсын Гавъяат тамирчин, Олон улсын мастер Лхамсүрэнгийн Мягмарсүрэнгийн нэрэмжит “ХОВД-2017” нээлттэй тэмцээн боллоо.  Энэхүү тэмцээнийг Ховд аймгийн ЗДТГ, Монголын шатрын холбоо, Жаргалант сумын ЗДТГ, ИТХ-ын нийгмийн хороо, аймгийн Шатрын холбоо хамтран Ховд аймгийн Биеийн Тамир Спортын Газрын 70 жилийн ойн хүрээнд 9 дүгээр сарын 17-ноос 20-ны өдрийн хооронд зохион байгууллаа.

Уг  тэмцээнд Монгол улсын нийслэл Улаанбаатар хот, Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгийн шатарчдаас гадна ОХУ-ын Горны-Алтай, Бүгд Найрамдах Тува улсын шатарчид нийт 102 шатарчин ур ухаан, цэцэн билгээ сорин оролцсон байна.
Тус тэмцээнд Монголын Шатрын Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч Т.Сумъяа, МШХолбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар нарын хүндэт зочид оролцож байгаа бөгөөд Олон улсын шатрын холбооны шүүгч Ч.Бадрал уг тэмцээнийг шүүж, тэмцээний нарийн бичгээр Б.Балдорж нар ажиллаа.

Онцлон дуулгахад, МУГТ, МУ-ын 8 удаагийн аварга, их мастер Б.Хатанбаатар, МУГТ, ОУ-ын мастер, эмэгтэй их мастер Б.Мөнгөнтуул, МУ-ын 3 удаагийн аварга, их мастер Д.Шаравдорж, МУ-ын 3 удаагийн аварга, 2017 онд МУ-аас анх удаа дэлхийн цомд шалгарсан их мастер Ц.Батчулуун, МУ-ын 4 удаагийн аварга, их мастер Б.Гүндаваа, Дэлхийн шатрын холбооны мастер Т.Мөнхзул зэрэг Монгол улсын нэрийг Дэлхийд гаргадаг туршлагатай, шилдэг шатарчид Ховд аймагт хүрэлцэн ирж, уг тэмцээнд оролцсон юм.
Мөн энэ үеэр шилдэг шатарчид маань аймгийн төвийн ЕБ-ын 8 сургууль болон Манхан сумын сургуульд хүрэлцэн очиж, шатрын клубын сурагчидтай өрөг тавилаа. Энэ нь шатар сонирхогч хүүхэд багачууд, өсвөр үеийнхэнд том туршлага болж, орон нутгийн шатрын клубыг идэвхижүүлэх ач холбогдолтой байлаа гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байсан юм.

Ховд аймаг

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …