Өмнөд Солонгосын мэс хүргээгүй одууд

Гоо сайхны өлгий нутаг болсон Өмнөд Солонгост мэс хүргээгүй одууд тун цөөхөн байдаг аж. Тэр тусмаа K Pop одууд хамраа өндөрлөх уруулаа томруулах, давхраа хийлгэх, хөлөө тэгшлэх зэрэг мэс ажилбар хийлгэж төрөл арилжсан хиймэл нэгэн болж хувирдаг. Гэхдээ эдгээр хиймэл хүүхнүүд дунд төрөлхийн сайхан төрсөн алдартнууд олон бий. Тэдгээр одууд дунд хамгийн алдартай охидын хамтлагийн гишүүдийн зургийг харцгаая.

Сюзи

suzy зурган илэрцүүд

Жинхэнэ нэр Бэй Шю-жи. 1994 онд Солонгост төрсөн. Солонгос үндэстэн. Биеийн өндөр 166 см. Солонгосын гурав дахь том JYP Entertainment агентлагт харьяалагддаг. “Miss A” охидын хамтлагийн гишүүн. Дуучин, жүжигчин. Багаасаа телевизийн сурталчилгаа, рекламанд тоглож байсан. 2009 онд JYP агентлагт элссэн. 2010 онд “Miss A” хамтлагтай цуг дебют хийснээр түүний карьер эхэлсэн байна. Өнөөдөр Солонгостоо хамгийн эрэлттэй эмэгтэй оддын нэгт тооцогддог. Телевизийн реклам, зар сурталчилгааны ашиг орлогоороо топуудын нэг. Хэд хэдэн амжилттай телевизийн олон ангит кино болон өргөн дэлгэцийн бүтээлд тоглож олонд танигдсан.

suzy зурган илэрцүүд

Виктория

victoria fx зурган илэрцүүд

Жинхэнэ нэр Сон Чиэн. 1987 онд Хятадын Шиньдао хотод төрсөн. Хятад үндэстэн. Биеийн өндөр 168 см. Солонгосын хамгийн том SM Entertainment агентлагт харьяалагддаг. f(x) охидын хамтлагийн гишүүн, хамтлагийн ахлагч. Бүжигчин, жүжигчин. 1997-2007 хүртэл Хятадын хамгийн алдартай Бээжингийн Бүжгийн Академид үндэстний бүжиг, балетын чиглэлээр суралцаж байсан. 2007 онд Бээжинд болсон бүжгийн тэмцээний үеэр их сургуулийнхаа бүжгийн хамтлагтайгаа цуг тэргүүн байр эзлэхэд SM Entertainment агентлагийн менежерүүд түүнийг олж харан Солонгост ирэх санал тавьжээ. 2009 онд f(x) хамтлагтай цуг дебют хийснээр карьер эхэлсэн байна. Одоо хамтлагийн ажлаасаа түр хөндийрч Хятадад телевизийн олон ангит кино болон өргөн дэлгэцийн бүтээлд тоглодог.

 Холбоотой Зураг

Сандара Парк

sandara зурган илэрцүүд

Жинхэнэ нэр Парк Сандара. 1984 онд Солонгост төрсөн. Биеийн өндөр 162 см. 2004 он хүртэл Филиппинд амьдарч ажиллаж байгаад 2004 оноос Солонгосын хоёр дахь том YG Entertainment агентлагт элсч, Солонгост ирснээр түүний карьер эхэлсэн. Солонгосын охидын 2NE1  хамтлагийн гишүүн байсан.

park sandara зурган илэрцүүд

Им Юна

yoona зурган илэрцүүд

Жинхэнэ нэр Им Юна. 1990 онд Солонгост төрсөн. Солонгос үндэстэн. Биеийн өндөр 168 см. Солонгосын хамгийн том SM Entertainment агентлагт харьяалагддаг. Охидын Girls Generation хамтлагийн гишүүн. Дуучин, жүжигчин. Багаасаа телевизийн сурталчилгаа, цуврал кинонд тоглож байсан. 2002 онд SM агентлагт элсч, 2007 онд Girls Generation хамтлагтай цуг дебют хийснээр түүний kpop карьер эхэлсэн байна. Телевизийн цуврал кинонуудад тоглодог. Хүмүүнлэгийн ажил эрхэлдгээрээ олон нийтэд мөн танигдсан.

yoona зурган илэрцүүд

 

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …